close
tsus-garchignii zurag

Жорын дагуу эм уудаг, даралтаа байнга шалгаж байх ёстой хүмүүсийн тал хувь нь даралтаа үздэггүй гэж зүрхний эмч нар халагладаг. Гэтэл зуны бүгчим халуунд даралт өндөртэй хүмүүс байтугай хэвийн даралттай улсын ч толгой өвдөх, чээж цухалдах зэргээр зовиурлах үзэгдэл нэмэгддэг аж.

Тиймээс өөрийгөө эрүүл саруул, надад хамаагүй гэлгүй даралтаа хэвийн хэмжээнд хэрхэн барих талаар тодорхой ойлголттой байх хэрэгтэй. Тухайлбал, даралтыг бууруулах хүнсний зүйл айл бүрийн хөргөгчинд, үгүй юм аа гэхэд хүнсний дэлгүүрээс авах бүрэн боломжтой  гэдгийг мэдэж байхад илүүдэхгүй.

Тараг
Оройн хоол болоогүй байхад өлсөөд байвал тараг зоогло. Гэдсээ ч цатгачихна, даралт ихсэх эрсдэлийг ч 13 хувиар бууруулна.

Буурцаг
Өдөрт нэг аяга шош, буурцагны төрлийн зүйл идэж байвал даралтаа хэвийн түвшинд барьж, зүрхний өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой гэж эрдэмтэд баталсаар. Үүндээр нэмээд хэлэхэд, буурцаг нь хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижингээс ч хамгаалдаг ид шидтэй хүнс шүү.

Гүнжидийн тос
Эзэгтэй та салатаа гүнжидийн тосоор амтлаад үзээрэй. Учир нь тус тосонд ханасан тос маш бага агуулагддаг учир хоол хүнсэнд тогтмол хэрэглэснээр цусан дахь холестерин, ялангуяа муу холестерины хэмжээг 18 хувиар бууруулах боломжтой.

Халуун какао
The Cochrane Library-д нийтлэгдсэн судалгааны тайлангаас үзвэл, какаод агуулагдах бодисууд судасны үйл ажиллагааг дэмжиж, улмаар цусны даралтыг бууруулдаг гэсэн дүгнэлтэд эрдэмтэд хүрсэн байна. Тэгэхээр өглөөг сайхан какаогоор эхэлвэл гоё юм биш үү? Амттай, бас бэлдэж ядах зүйл үгүй. 2-3 халбага какаоны нунтгийг тослог багатай сүүнд найруулаад л болоо.

Цангисын жүүс
Исгэлэн амттай, илчлэг багатай, саахар агуулаагүй. Энэ ундаа даралт бууруулдаг. Хэдийгээр эрдэмтэд учир шалтгааныг нь бүрэн тайлж чадаагүй ч цангис жимсэнд ихээр агуулагдах антиоксиданттай холбоотой гэж таамаг дэвшүүлэн судалсаар байгаа билээ.

Анар жимс
Хэрэв та фитнесээр хичээллэдэг бол дасгалынхаа өмнө анар жимс идээрэй. С аминдэм, антиоксидант дүүрэн анар жимс эрчимтэй дасгалын үед таны даралтыг хэвийн түвшинд барихад тусална.

хэштэг Супер хүнсЭрүүл мэнд

Сэтгэгдэл үлдээх