close
ins love

Миний адил Инстаграмд хайртай бүсгүйчүүд их биз? Найз нөхөд, эгчийнхээ хүүхдүүдийн зурган дээр лайк дарж, огт танихгүй ч хэдийнээ инста-найз болсон австрали бүсгүйн дэлхийг тойрох аялалтай нь өдөр бүр танилцаж, бас шүтдэг жүжигчнийхээ даашинзыг сонжиж суух гоё шүү дээ, тийм үү? Харин шинэхэн ээж миний хувьд,

олон орны бүтээлч ээжүүдийн аккаунтыг дагаж, тэдний зөвлөгөө, бүтээлч санаа онооноос суралцах их зүгээр санагддаг юм.

Тэгвэл өнөөдрөөс эхлэн долоо хоног бүр би өөрийн дагадаг сонирхолтой инстаграм профайлуудаас, мөн олны анхаарлыг татаж буй инстаграмчдыг танилцуулж байя гэж бодлоо.

За, тэгэхээр миний хамгийн анхны зочин бол… Хайр татам жаахан маамуу нарын хөгжилтэй зурганд дуртай биз? Тэгвэл Чарли Молдаван-тай танилц! Аманда Дэйв хоёр саяхан нэг нас хүрсэн хүүгийнхээ өсөлт хөгжлийг бусдаас өөр, өвөрмөц аргаар дүрсэлж гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахыг хүссэн боловч нэг л арга олохгүй сар гаран болсон гэдэг. Харин нэг өдөр аав нь хүүгийнхээ фото зургийг Adobe Illustrator ашиглан чимэглэж сууж байгаад санаагаа олсоноор ийн мөрөөдөл дүүрэн хөөрхөн Чарли хүүгийн адал явдал эхэлсэн.

Ёстой хөөрхөн байгаа биз? Харин Та бяцхан үрийнхээ зургийг сар сараар нь авч байв уу?

Төрсөн өдрөөс нь эхлэн долоо хоног бүр хүүгийнхээ зургийг инстаграмдаа тавьж, олон зуун дагагчиддаа инээмсэглэл бэлэглэх Аманда Дэйв хоёр хүүхдийнхээ зургийг адилхан чимэглэх сонирхолтой эцэг эхчүүдэд зориулж аппликейшн бүтээж байгаа гэсэн шүү.

хэштэг InspirationInstaloveГэр бүл

Сэтгэгдэл үлдээх