close
title

Хүүхэд юунд хамгийн их дуртайг ээжүүд маань мэднэ дээ. Нэгд, мэдээж тоглох. Харин хоёрт, тэд бүтээх дуртай. Тэгэхээр энэ хоёр “ажлыг” нэгтгэсэн хамгийн хөгжилтэй зугаа бол DIY (Do It Yourself буюу “өөрөө хийцгээе” гэсэн үгийн товчлол) гэдэгтэй та санал нийлэх байх.

Лагертаа хараахан гараагүй, дээрээс нь бороо орж буй энэ өдрүүдэд хүүхдүүдээ гэртээ уйдаахгүйн  (улмаар зурагт ширтэн өдөржин суулгахгүйн) тулд ээжүүд бид их л санаачлагатай байх хэрэгтэй санагддаг. Хүүхэд бол төрөлхийн бүтээлч сэтгэлгээтэй юм шүү дээ. Бийр, будаг өгөхөд л санаанд оромгүй бүтээл туурвиад сууж байх нь энүүхэнд. Харин аав ээжтэйгээ хамт юм бүтээвэл улам бүр хөгжилтэй. Бас дурсамжтай. Тэгэхээр нуршиж, тайлбарлалгүйгээр зуны 10 DIY санаа хүргэж байна. Багачуудтайгаа хамт хийгээд үзээрэй. Зуныг хөгжилтэй дурсамж дүүрэн өнгөрүүлцгээе.

1.ДУРСАМЖ ДҮҮРЭН ШИЛ | Pinterest[

Аялалалаас хүүхдүүд хэрэггүй гэмээр зөндөө юм чирж ирдэг шүү дээ. Багачуул бол голын эрэг дээр чулуу цуглуулах дуртай ч эцэг эхчүүд бид тэр бүхнийг гэр рүүгээ авч явахыг нь төдийлөн таашаадаггүй. Тэгвэл энэ жил яадаг юм, зөндөө гоё юм цуглуулаг. Тэр бүхнээр нь хамтдаа дурсамж дүүрэн шил бүтээхийг санал болговол хүүхдүүд мөн ч их баярлана даа.

2.ЦААСАН ЦЭЦЭГ | The Resourceful Mama[

Цэцгэнд дургүй хэн байхав. Тэр дундаа хүүхдийн хийсэн өнгө өнгийн цэцэгс өглөө бүр таныг угтаж байвал жаргал биш гэж үү? Зүгээр л хүүхэддээ нэг удаагийн цаасан таваг, хайч, өнгийн будаг, цавуу л бэлдээд өгчих…

3.НИСДЭГ ПУУЖИН | Picklebums[

За хөвгүүдтэй ээжүүд энэ санааг заавал хэрэгжүүлээрэй. Онгоц, пуужин нисгээд салхи татуулан гүйхээс татгалзах бяцхан залуус үгүй л байх. Өөрөө хийсэн гэхээр бүр ч урамтай…

4.УСАН ОНГОЦ | The Craft Train[

Усанд орохдоо ч тоглосон болно, түмпэнд ус хийгээд усан онгоцнуудаа уралдуулсан ч болох…

5.РОБОТ | Meri Cherry[

Гэртээ хүүгийнээ найзуудыг уриад, амттай хоол идсэнийх нь дараа санал болгож болох зугаатай ажил байна даа.

6.ӨРӨӨГӨӨ ӨӨРИЙН НЭРЭЭР ЧИМЭГЛЭЕ | Small For Big[

????????????????????????????????????

Хүүхэд унтлагынхаа өрөөг ингэж өөрөө чимэглэж болохоос гадна төрсөн өдрийн баярынхаа чимэглэлийг бараг л хийчих юм биш үү 🙂

7.ЧУЛУУН МИНИОНУУД | The Mad House

Манайх гэлтгүй нэг хэсэг дэлхий даяар хүүхэд томгүй бүгд л Минионоор “амьсгалсан” даа. Үздэг хүүхэлдэй нь зөвхөн Минион, хувцас нь Минионы зурагтай биш бол өмсөхгүй л гэдэг байсандаг… Дурсамжаа сэргээгээд өхөөрдөм Минионуудыг чулуун дээр зураад тоглоомын талбайгаа чимэглэвэл ямарав?

8.ШАГШУУР | Made Everyday with Dana[

За ёстой хүүхдүүд байтугай томчуул бид ч дурламаар гоё санаа байна! Олныг хийгээд сайхан бүжиглэмээр санагдаж байгаа биз?

9.ХАЙРЦАГАН ХОТ | Melissa & Dough[

Гэрээр дүүрэн машинтай ээжүүд байна уу? Тэгвэл хүүтэйгээ хамт бяцхан хот босгоод үзэх үү?

10.МОДЕРН АРТ | Le Dada[

Хэрэв гэрт хэрэггүй сэтгүүл бий бол хамтдаа жаахан зугаатай, бас бүтээлч ажил хийх үү? Таны зүгээс хүүхэддээ зураг зураад өгөхөд л хангалттай 😉 Харин дараа нь бүх зургаар цомог хийвэл бүр ч сонирхолтой байх шүү…

Facebook Comments
хэштэг DIYГэр бүл

Сэтгэгдэл үлдээх