close
garchig guzeelzgene

Та гүзээлзгэнд дуртай л биз дээ? Амттайгаас гадна энэхүү жимс маань байгалийн гаралтай хамгийн хүчтэй антиоксидантад тооцогддог юм шүү дээ! Өөрөөр хэлбэл, та бидний биед хуримтлагдсан хор болон чөлөөт радикалуудыг гадагшлуулж, хавдрын эсийг устгах хүчтэй нөлөөтэй. Мөн В, С, А, кали, магни, кальци, цинк, селен, фосфор, фолийн хүчил гээд эрдэс бодисоор дүүрэн учир хүний эрүүл мэндэд маш их тустай жимсний нэг. Тодруулбал:     

  • Хавдраас урьдчилан сэргийлнэ;
  • Хүнсний эслэгээр баялаг тул хоол боловсруулах системийн үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлж, хэтрүүлж идэх дуршлыг дарна;
  • Шээс хөөх үйлчилгээтэй;
  • Даралт тогтворжуулна;
  • Амны цангааг сайн гаргахаас гадна цусны бүтцийг сайжруулах нөлөөтэй;
  • Чихрийн шижинтэй, мөн цус багадалтай хүүхдийн хоолны дэглэмэнд нэмэхийг зөвлөдөг;
  • Ханиад томууны халдвар авах эрсдэлийг бууруулна;
  • Үрэвсэл дарна;
  • Пневмококк, стафилококк, стрептококк гэх зэрэг нян бактерийг устгадаг;
  • Дархлаа сайжирч, судасны хана бэхжинэ;
  • Үе мөчний өвчнөөс авахуулан сарын тэмдгийн үеийн өвчин, зовиурыг намдаана;

За тэгээд анти-эйж үйлчилгээг хэлүүлтгүй бүсгүйчүүд мэдэх байлгүй дээ 🙂

Гүзээлзгэнэ ба хүүхэд

С аминдэмээр баялаг гүзээлзгэнэ нь хүүхдийн өсөж буй биеорганизмд мэдээж хэрэгтэй ч харшил өгдөг жимсний нэг гэдгийг мартаж болохгүй. Тиймээс хэрэв таны гэр бүлд харшлын удамшил бий бол хүүхэддээ өгөхдөө анхаарал болгоомжтой байх нь чухал. Хэрэв харшил үгүй бол гүзээлзгэнийг 8 сартайгаас эхлэн хүүхдэд өгч болох аж[/vc_column_text][vc_column_text]

Мэдэхэд илүүдэхгүй!

 Гүзээлзгэнэ нь хамгийн бохир жимсгэний тоонд ордог учир аль болох органик жимс худалдаж авах нь зүйтэй.

ГҮЗЭЭЛЗГЭНЭЭР ЮУ ХИЙЖ БОЛОХ ВЭ?

Зуны халуунд хүнд хоол идэх байтугай хиймээргүй байдаг шүү дээ. Болж л өгвөл хөнгөн бас хүйтэн юм л идмээр санагдаад болдоггүй тээ? Дэлгүүрийн амттан авья гэхээр саахар дүүрэн учир хүүхэддээ байнга өгөөд баймааргүй байдаг. Тэгвэл гүзээлзгэнийг зүгээр идсэн ч гоё, бас маш амархан амттан янз янзаар хийж болдог.  Жишээлбэл:

Хүүхэддээ – Мөхөөлдөс

Орц:

  1. Гадил -2 ш
  2. Гүзээлзгэнэ – 10ш орчим

Би өмнөх орой нь гадилаа хэрчээд хөлдөөгчинд хийгээд хонуулсан. Мөхөөлдөс хийхдээ блендерт гадил болон гүзээлзгэнээ хийгээд эргүүлэхэд л боллоо. Хүсвэл зөгийн бал, нимбэгний шүүс бага зэрэг нэмж болно. Бэлэн болсон зуурмагаа мөхөөлдөсний хэвэнд хийгээд 2-3 цаг дахин хөлдөөгчинд хийгээрэй. Эсвэл шууд аягалаад хүүхдүүддээ өгч болно шүү.

Хэрэв смүзи уумаар байгаа бол гадил, гүзээлзгэнээ мөстэй хамт сайтар миксэрдээрэй!

Нөхөртөө – Өглөөний смүзи

Орц:

  1. Алмонд самарны сүү – 1 аяга (өөрөө хийх арга)
  2. Бууцайны навч – 1 аяга
  3. Гүзээлзгэнэ – 1 аяга
  4. Авокадо – 1 ш (хальс, яснаас нь цэвэрлэсэн)

Бүх орцыг блендэрдээд л болох нь тэр. Маш амархан байгаа биздээ? Харин эрүүл мэндэд үзүүлэх ач холбогдол гэвэл харьцуулашгүй их!

Гэр бүлийнхэндээ – Шийгуа & гүзээлзгэний сорбет

10-хан минутын дотор бэлэн болох уг амттан амин дэмээр дүүрэн учир халуун өдөр гэр бүлийнхэндээ хийгээд өгвөл бүгд баярлах нь гарцаагүй.

Орц:

  1. Шийгуа – яснаас нь цэвэрлээд, хэрчээд хөлдөөнө
  2. Хөлдөөсөн гүзээлзгэнэ
  3. Хүйтэн ус – 1/2 яга
  4. Нимбэгний шүүс – 1-2 халбага (амсаж байгаад тааруулах)
  5. Зөгийн бал – бага зэрэг (хүсвэл)

Бүх орцыг блендэрт хийгээд миксэрдэхэд ок. Шаардлагатай бол ус нэмж болно.

Ээжид – Детокс ус

Зуны улирал нь детокс хийж дотороо цэвэрлэхэд хамгийн тохиромжтой санагддаг юм. Хэрэв та детоксыг юунаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол энэ жорыг туршаад үзээрэй. Антиоксидант дүүрэн гүзээлзгэнэ, хор гадагшлуулах нөлөөтэй лайм, харин өргөст хэмх нь арьс чийгшүүлж, ходоод тайвшруулах үйлчилгээтэй гэж бодохоор ёстой л уугаад л баймаар ус байгаа биз? Тэр тусмаа ийм халуунд…

Орц:

  1. Гүзээлзгэнэ – 1 аяга
  2. Өргөст хэмх – 1 аяга
  3. Лайм – 2 ш
  4. Гааны навч (минт) – ¼ аяга
  5. Мөс
  6. Ус

Усны савандаа талд нь хүртэл мөс хийгээд дээрээс нь хэрчсэн жимс, ногоогоо хийнэ. Дараа нь усаа нэмээд таны детокс ус бэлэн (гэхдээ 10 минут ч болов хүлээж байгаад уугаарай 🙂

хэштэг ЖорСупер хүнсЭрүүл мэнд

Сэтгэгдэл үлдээх