close
garchignii zurag

Хэдхэн хоногийн өмнө бид гэр бүлээрээ Архангайн Цэнхэрийн халуун рашаанд амраад ирсэн болоод ч тэр үү миний инстаграм аялалын зургаар дүүрэх шинжтэй шүү хэхэх Нөгөөтээгүүр, аялах дуртай хүмүүс аялалаас ирэнгүүтээ дараачийн аялалыг бодож, төлөвлөж эхэлдэг шүү дээ. Би ч гэртээ ирэнгүүтээ ирэх жил Говь явна аа гэсэн шигээ л мөрөөдөж сууна. Тэгээд гэнэт бодлоо… Уг нь өөрийн дагадаг сонирхолтой инстаграмчдыг танилцуулж байна гэж амалсан юмсан. Өнөөдөр өөрийн дагадаг нэгэн аялагчийг танилцуулвал ямар вэ? Аялах дуртай, бас зураг авах дуртай залуусд гоё inspiration илүүдэхгүй биз? Тэгвэл, Jack Morris-той танилц


Өдгөө 25 настай англи залуу Жэк Моррисын инстаграм хуудсыг (@doyoutravel), өөрөөр хэлбэл түүний дэлхийг тойрох аялалыг 1,4 сая хүн дагадаг. Үнэхээр дагахгүй байхын аргагүй гайхалтай зурагнуудтай л даа. Бүр атаархал төрүүлэм 🙂 Жэкийн тухай танилцуулахад, тэрээр таван жилийн өмнө дургүй ажлаа орхин Банкок руу нэг талын тийз аван ниссэн бөгөөд дэлхий тойрч аялах зорилт түүнд байгаагүй гэдэг. Мөд удалгүй буцах эсвэл Банкокт ажилд орчих санаатай явсан  боловч багаасаа зураг авах хобби нь ялж, тэрээр аялалыг өөрийн ажил болгосон аж…

Facebook Comments
хэштэг InspirationInstaloveАялал

Сэтгэгдэл үлдээх