close
01

Жилийн хамгийн завгүй сар маань дуусч, ашгүй амралт эхлэх нь тэр. Зүгээр нэг гэртээ хэвтэж, зурагт үзэхийн оронд аль болох гэр бүлээрээ цагийг зугаатай, хөгжилтэй өнгөрөөхийг хичээгээрэй. Мөн бүсгүйчүүд өөртөө жаахан ч болов “me time” гаргаарай. Бид бүхэн жилийн туршид маш их ажиллалаа шүү дээ. Одоо юу ч бодолгүй амрая тэгэх үү? Харин энэ хэдэн өдөр юу хийхээ төлөвлөөгүй бол бидний To-do List –ийг сонирхоод үзээрэй. Тэгээд хамтдаа шинэ оныг аз жаргал, баяр баясгалан дүүрэн угтацгаая!

  1. Эзэгтэй танд аль эртнээс хийж үзмээр байсан бялууны жор байгаа л биз дээ? Тэгвэл амралтын өдөр гэр бүлийнхэндээ гэнэтийн бэлэг барьж гарынхаа бялуугаар дайлаарай.
  1. Гэр бүлээрээ гоё selfie (эсвэл welfie гэх ёстой ч юм уу?) зураг аваарай. Гуниг, бухимдал, уцаар бүхнээ ардаа үлдээж, 2017 оныг инээмсэглэл дүүрэн, аз жаргалтай угтацгаая!
  1. Энэ сар ажил гэж толгой эргэм л их байсан биздээ? Одоо нэг гүн амьсгаа аваад, тухлан сууж байгаад шинэ ном уншиж эхлэх үү? Мари Кондогийн “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” гэх номыг сонирхоод үзээрэй! Шинэ оны өмнөхөн эхлэхэд тун тохиромжтой агуулгатай байж мэднэ шүү 🙂
  1. Хүүхдүүдээ унтсан хойно нөхөртэйгээ өнгөрч буй оны ололт амжилтыг, алдаа оноогоо, за тэгээд ирж буй шинэ оныхоо хүсэл мөрөөдлийг хамтдаа ярилцаж, мөрөөдвөл ямар вэ?
  1. Утаа униар болсон хотоос гарч нэг өдрийг ч болов хүүхдүүдтэйгээ цэвэр агаарт өдөржин чаргаар гулгаж, цасаар байлдаж өнжихийг хичээгээрэй. Гэр цэцэрлэгийн хооронд явах хотын хүүхдүүдэд маань цэвэр агаар шиг хэрэгтэй зүйл гэж үгүй.
  1. Ээжүүд нэг сайхан халуун ваанд хэвтэж ер чаддаггүй тээ? Би лав хэзээ хамгийн сүүлд тайван гэгч ганцаараа ваанд хэвтэж байсан юм, бүү мэд хэхэх Тэгвэл энэ амралтын өдрүүдэд нэг орой (хүүхдүүдээ аавд нь даатгаад эсвэл унтсаных нь дараа) ваанаа халуун усаар дүүргээд, далайн давс (биеийг хоргүйжүүлж эрдэс бодисоор хангах үйлчилгээтэй) хийгээд хэвтээрэй (гадуур Лхамур, Гоо гээд дотоодын брендын дажгүй давснууд зарагдаж байдаг юм шүү). Хөгжим сонсонгоо нүдээ аниад зүгээр хэвтэх ч жаргал шүү…
  1. Гар утас, компьютер, iPad зэрэг хэрэгслүүдээ унтраагаад, огт хэрэглэхгүй ядаж нэг өдрийг өнгөрөө. Дижитал детокс нь тархи толгой амрааж, стрессын түвшин бууруулах нөлөөтэй гэдэг аль хэдийнэ батлагдчихсан юм шүү дээ.
  1. Хайрттайгаа болзоонд яв. Кино үз….
  1. Гэр бүлээрээ нэг пазл эвлүүлж үдшийг өнгөрөөгээрэй. Тун зугаатай ажил шүү.
  1. Ингэхэд өвлийн өвгөнтэй патиараа татуулсан уу? Хүүхдийнхээ хамт Шангрила молл нэг шагайчихаарай. Тэнд байна лээ шүү 🙂 🙂 🙂

За бүгдээрээ сайхан амраарай!

хэштэг Happy WeekendГэр бүлЗөвлөгөөЛайфстайл

Сэтгэгдэл үлдээх