close
post

За Сар шинэдээ сайхан шинэлэв үү, бүсгүйчүүдээ? Миний хувьд, нэг их айл хэсдэггүй, тогоо барих ажилтай болохоор, ядарсных гэх үү, баяр дуусахаар санаа амардаг шүү хэхэх

За тэр яахав. Гол нь ХАВАР ИРЛЭЭ бүсгүйчүүдээ!!! Гадаа зэврүүн салхитай, хүйтэн хэвээр ч ХАВАР бол ХАВАР 🙂 Тэгэхээр өөртөө анхаарал тавьж эхлэх үү дээ? Хувцасны шүүгээгээ нэг цэгцэлье. Яадаг юм, шинээр авмаар байгаа хувцасаа төлөвлөе. Тэгэхийн тулд бас шүүгээндээ шинэ хувцас өлгөх зай гаргах хэрэгтэй гэдэг байхаа? Мари Кондогийн хэлсэнчлэн, огт өмсдөггүй, аз жаргал авчирдаггүй хуучин (бас шинэ) хувцаснаасаа салж үзье, тэгэх үү? Өвлийн том том хүнд ороолтнуудаа дараа жил хүртэл цааш нууж, харин нимгэн, өнгөлөг, ганган ороолтнуудаа гаргаж ирье. Гэрээ анхилуун үнэрт цэцэгсээр чимье. Шинэ оо энгэсэг худалдаж авья (Яагаад болохгүй гэж? Хавар шүү дээ 🙂 ) За тэгээд инээмсэглэл дүүрэн алхацгаая. Хавар ирлээ, бүсгүйчүүд минь 

 

хэштэг InspirationЛайфстайл

Сэтгэгдэл үлдээх