close
garchig

Уг нь энэ нийтлэлээ би яг 2 сарын өмнө буюу 1 сарын 1нд бичье гэж бодож байсан юм. Гэхдээ, үнэндээ чадаагүй. Шалтгаан ч мундаагүй дээ: хүүхэдтэйгээ хамт удаан өвдөөд, дараа нь би өөрөө ажилдаа ч, хичээлдээ ч дарагдаж өдий хүргэв. Одоо завтай болсондоо ингээд бичиж сууж байгаа хэрэг биш л дээ. Одоо эхлэхгүй бол хэзээ ч эхлэхгүй байх гэж бодогдоод… Тэгээд ч албан ёсоор хавар эхэллээ шүү дээ. Эхлэх цаг болж.  

Тэгэхээр юу эхлэх гээд байна вэ гэхээр энэ өдрөөс эхлэн би энэ жилийнхээ гол зорилго болсон ЭРҮҮЛ МЭНДдээ анхаарна гэсэн үг. Яг үнэндээ онолын хувьд их зүйл мэддэг юм шиг хирнээ, бусаддаа зааж зөвлөдөг хирнээ сүүлийн үед өөрийгөө нэг л хаяаад байх шиг санагддаг юм. Гайгүй биз, дараа болно биз гэж байнга хойшлуулах зуршилтай ч болж…  Гэтэл нас явсаар. Ядраад л, нэг л биш ээ… Уг нь хөөрхөн том болоод, хөдөлгөөн нь нэмэгдээд байгаа хүүтэйгээ тоглож, гүйж харайж баймаар байх юм. Гэтэл ээж яаж байна? Шатаар гурван давхарт гарах гэж бөөн юм болов шүү дээ, сая цагаан сараар хэхэх Юуны чинь гүйж харайх L Хүүдээ үлгэр дуурайлал бүхий күүл ээж ч баймаар байна шүү дээ уг нь …

Энэ байдлыг засч өөрчлөхийн тулд өнөөдөр би өөртөө зориулсан Healthy Mama Project гэх чэллэнж төслийг эхлүүлж байна.

Мэдээж эрүүл мэнддээ анхаарна гээд нэгэнт тогтсон амьдралын хэв маягийг шууд өөрчлөх хэцүү тул том зорилгоо хэдэн жижиг зорилтод хуваана. Ө,х, сар бүр өмнөө 1-3 зорилт тавьна. Ухаандаа сар бүр ямар нэг муу дадал зуршлаасаа салах буюу шинэ эрүүл дадал зуршилтай болохын төлөө хичээнэ гэсэн үг. Жилийн эцэс гэхэд нэлээн хэдэн зөв дадал зуршилтай болсон байна гэж тооцож байгаа шүү 🙂

Явцын тухайд, сар бүрийн эхэнд би тодорхой зорилтыг блогдоо танилцуулна. Өдөр бүр явц байдлыг тайлагнаад байхгүй ч уншигчдад хэрэг болохуйц мэдээлэл, зөвлөгөөг тогтмол оруулж байх болно. Харин сарын эцэст мэдээж үр дүнгээ танилцуулаад байна шүү!  

За эхлэх үү?

Анхны буюу гуравдугаар сарын зорилт:

  1. УС САЙН УУХ

Үнэндээ би өдөр тутамдаа кофе болон уснаас өөр шингэн уудаггүй хүн гэж хэлж болно. Харамсалтай нь сүүлийн үед уудаг усны хэмжээ маань эрс багассан (кофе нь ихэссэн гэж ойлгож болно) юм. Усны ач холбогдлыг энд сурталчилж цаг бараад юу гэхэв. Тэгэхдээ тэргүй бүгд ойлгож байгаа байх. Тэгэхээр нэгдүүгээр зорилт бол ус уух. Өдрийн туршид уух усны хэмжээг 1,5 литрээс багагүй байхаар шийдлээ. Хэрэв та ус бага уудаг бол шууд 1,5-2 литр ус ууна гэдэг хэцүү даваа. Тэгэхээр өөрийгөө хүчлэлгүй өдөрт уудаг усны хэмжээг бага багаар нэмэхийг зөвлөх байна.

  1. ВИТАМИН УУХ

Хаврын улиралд хүний бие цаанаасаа л нэг ядраад, юм юм дутагдаад байгаа ч юм шиг болоод ирдэг дээ. Дээрээс нь арьс хуурайшиж, үс их унаад байгаа тул аминдэмийн хэрэглээндээ анхаарах нь зүйтэй санагдана. Энэ сарын аминдэмийн сонголтын тухай нийтлэлийг удахгүй оруулах тул танд хэрэг болж магадгүй…

  1. ДАСГАЛ ХИЙХ

За ёстой сүүлийн 4 жил хийгээгүй “ажил” чинь энэ дээ. Дээр үед фитнестэй их л дотно байсан болохоор онолын хувьд ч, туршлагын хувьд ч тэр уг нь бол асуудалгүй. Гол нь эхлэх л хамгийн хүнд гэдэг шүү дээ. Тэгэхээр гэртээ өглөө бүр дасгал хийнэ гэж худлаа амлахгүй ээ. Зүгээр л мөрөөрөө фитнес клубт хичээллэнэ /долоо хоногт 2-3 удаа/ гэсэн төлөвлөгөөтэй. Энүүхэнд гэж хэлэхэд ойрын хугацаанд миний бие бас сэлж сурах зорилготой байгаа тул долоо хоногт 1 удаа бассейнд хичээллэх санаатай байгаа шүү.

За эхэлье!

Хэрэв миний адил, амьдралын хэв маягаа ямар нэг хэмжээгээр өөрчлөх, өөрийн болоод гэр бүлийнхээ эрүүл мэндэд анхаарал тавих хүсэл эрмэлзэлтэй уншигчид байвал нэгдэж болно шүү. Мөн та бүхний дэмжлэг ч надад их хэрэг болох тул… Дэмжээрэй намайгаа 🙂

To be continued…

хэштэг HealthyMamaProjectInspirationЭрүүл мэнд

8 Сэтгэгдэл

  1. Demjelgui yahav!!! Kkkk bi bas tgj bodood bga,ergen toirnii busguichudee anzaarad bhad mash ih erch huchtei yum yumiig amjuulj sursan bh yum. Bi bol yaj 3 huuhdiin ard garnaa l gdgee bodoj uurigu ih zovoodog bololtoi… tghr ene havirgaa zugeer blhr ih l yum tuluvluud bga. Bi mun coffee us 2 r l amidardiin. 1.Us uuhiig bol uneheer sursan bga udurt 1,5l us bol zailshgui uuj bn. 2. Ene asuudal der bol vitamin C bnga uugaad survhij,harin udiid yu nemj uuhiig bol helj uguh bizee! 3. Dasgal – gej mash chuhal yum bnaa,yuuch hiihgui bga. Udurt yadaj 10.000 alhalta hiichij chadkuiin. Uug ni sonirhoj bga sport ni bol boxing bn … 😳🤘🏼

    1. Биеэ бодоорой. Сайн гүйцэд эмчилгээгээ хийлгэсний дараа боксоо үргэлжлүүлээрэй. Үнэхээр гоё шүү. Витамины тухай зөвлөгөө удахгүй оруулна аа 🙂 Блогийг минь уншиж байгаад талархаж байна 🙂

Сэтгэгдэл үлдээх