close
garchig
  1. Спортоор хичээллэ

Долоо хоногт ядаж 3 удаа дасгал хийдэг зуршилтай бол. Боломжийн үнэтэй фитнес клуб олоод яв. Клубд хичээллэхээс ичиж байгаа бол, эсвэл төмөр өргөх дургүй бол дуртай зүйлээ хийхэд болно шүү дээ. Бүжиг, ууланд алхах, дугуй унах, усанд сэлэх, боксоор хичээллэх гээд дуртай “ажил” байж л таарна. За, бүр гэрээс гарах дургүй бол Youtube –ээс өөрт таарсан дасгалын видео олоод хийхэд болохгүй гэх зүйл үгүй. Зумба бүжиглээд үзээрэй, хөгжилтэй шүү хэхэ

Тогтмол дасгал хийснээр таны гадаад үзэмж өөрчлөгдөөд ирэх төдийгүй нойр сайжирч, стресс чинь багасна шүү! Гол нь, ТОГТМОЛ.

  1. Өдөрт ядаж 1 лирт ус уу

Усны ач холбогдлыг мэдэж байгаа байлгүй дээ, тийм үү? Харин яаж гэж бодож байгаа бол юуны өмнө сэрмэгцээ 1 аяга ус уучих. Нойрноос сэрэхэд туслаад зогсохгүй бодисын солилцоог чинь мөн сэргэгээд өгнө. Гарын дор ус бэлэн байлга. Өөрөөр хэлбэл, машиндаа, үүргэвчиндээ, ширээн дээрээ ус аваад тавьчих аа. Мөн хоолноос 15 минутын өмнө нэг аяга ус ууж сураарай. Нэгд, нөгөө 1 литртээ хүрэхэд хэрэгтэй, нөгөөтээгүүр ходоодыг чинь дүүргэж, хоол хэтрүүлэн идэхээс хамгаалах болно. Турахгүй юм аа гэхэд жин нэмэхгүй!

  1. Тамхинаас татгалза

Уушгины хавдар, зүрх судасны өвчин, бэлгийн чадавхи сулрах гээд тамхины сөрөг үр дагаварыг нэрлээд өгөх үү?

  1. Тогтмол урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдаж бай

Жилд ядаж нэг удаа цусан дахь саахар, протромбин, холестрин, даавар, элэгний үйл ажилагаагаа, мөн цусны дэлгэрэнгүйгээ үзүүлдэг бай. Өвдсөн хойноо сэтгэлзүйн хувьд ч, санхүүгийн хувьд ч хямрахгүйн тулд урьдчилан сэргийлэх зорилгоор, өөрөө сайн дураар эмнэлэг ороод дотор эрхтнүүдээ ЭХО-дуулаад, шүдээ цэвэрлүүлээд /шаардлагатай эмчилгээг ч хийлгээд/, зүрх судасны болон эрэгтэйчүүдийн эмчтэй уулзаад авахад ер илүүдэхгүй шүү. Жилд нэг удаа гэхээр тийм хэцүү биш биз?

  1. Гэр бүлийн өвчний түүхийг мэдэж бай

Мэдээж өвчний тухай хүн ярих дургүй. Тэр тусмаа хүүхдүүддээ ярьж зовоохыг эцэг эхчүүд хүсдэггүй. Гэхдээ гэр бүлийн гишүүдэд тохиолдож байсан өвчний түүхийг мэдэж байхад илүүдэхгүй гэдэг. Ялангуяа, чихрийн шижин, зүрх судасны өвчин, хавдар гэхмэт хүнд өвчний талаар мэддэг байх нь танд ч хэрэгтэй, үр хүүхдүүдэд ч хэрэг болно. Өөрөөр хэлбэл, урьдчилан сэргийлэх боломжтой болно гэсэн үг!

  1. Арьсандаа анхаар

Арьсандаа анхаардаг эрчүүд гоё шүү! Өнөөдөр эрчүүдэд зориулсан гоо сайхны бараа таваар цөөнгүй болсон. Яахав, нүүрний мааск тавихгүй байж болно, гэхдээ нүүрээ зориулалтын цэвэрлэгээний бүтээгдэхүүнээр угааж цэвэрлэх, нүүрэндээ таарсан тос түрхэх, гар хөлөндөө тос түрхэх, нарнаас хамгаалах тос түрхэх нь маяг биш, харин ч байх, энгийн зүйл.

  1. Зүрхээ хайрла

Эрчүүдийн №1 алуурчин бол зүрх судасны өвчин. Тиймээс: хоолны эрүүл, зөв дэглэм барь /зөв хооллож бай гэсэн үг/, спортоор хичээллэ, стрессээ хянаж сур, бүсэлхийн хэмжээндээ анхаарч бай /хэрэв бүсэлхийн тойрог чинь 94 см –ээс хол давж байгаа бол зүрх судасны өвчний эрсдэл өндөр гэдэгт анхаар!/

  1. Витамин ууж бай

Хэрэв жимс ногоо бага иддэг бол, бэлэн хоол цөөнгүй иддэг бол, шүд хорхойтож байгаа бол, байнга ядраад байгаа бол, уур чинь хүрээд байгаа бол, муу унтаж байгаа бол витамины дутагдалд орсон гэсэн үг. Эмчтэй зөвлөөд өөрт тохирох тунгаар аминдэмийн комплекс ууж эхэл. Ялангуяа хаврын улиралд огт илүүдэхгүй шүү…

  1. Жиндээ анхаар

Сүүлийн үеийн эрчүүд нас залуу байж овоо жинтэй байх юм. Гүзээгээ гайхуулж ч байх шиг… Уг нь гэдэс гүзээ хавиар таргалах нь хамгийн аюултай гэдэг юм шүү дээ: дотор эрхтнүүд өөхөлж эхэлнэ, чихрийн шижинтэй болох эрсдэл өндөрсөнө, зүрх судасны өвчин энүүхэнд болно… Тэгэхээр биеийн жиндээ байнга анхаарч бай.

  1. Хүүхдүүдтэйгээ, эцэг эхтэйгээ илүү их цагийг өнгөрөөж бай

Хүүхдүүд чинь нэг мэдэхэд том болоод алга болоод өгнө, ээж аав нь нэг л өдөр мөнх бусыг үзнэ. Хамт байх цаг хугацааг нандигнаж, хайрлаж сур. Хамтдаа хөдөө гадаа яв, гэр бүлээрээ цугларч хамт хоол идэж бай, инээлдэж бай, тоглож бай, гэнэтийн бэлэг барьж бай. Хэрэв хол амьдардаг бол интернет гэж сайхан эд байна шүү дээ: ярь, захидал бич, шинэ сонин сайхнаа хуваалцаж бай, хайртай гэдгээ мэдрүүлж байгаарай…

хэштэг ЗөвлөгөөЛайфстайлЭрүүл мэнд

Сэтгэгдэл үлдээх