close
garchig

Ямар ч эх хүн хүүхэдээ байгаа сайхнаар хүрээлүүлж, чадлаараа хамгийн сайхныг хэрэглүүлэх хүсэлтэй шүү дээ. Би ч мөн адил бусдын адил хүүгээ төрөхөөс өмнө хүүхдийн арьс арчилгааны брэндүүдийг баахан судалж билээ…

Өнөөдөр Улаанбаатар хотын аль ч хүнсний дэлгүүр, томоохон худалдааны төв ороход хүүхдийн бараа таваарын лангуунаа арьс арчилгааны бүтээгдэхүүн ёоз ёозоороо өрөөстэй билээ. Сонголт үнэхээр их ч миний хувьд ямар ч эргэлзэлгүй сонгож, хүүгээ төрсөн цагаас нь эхлэн  өнөөдрийг хүртэл хэрэглэж байгаа бренд бол Weleda (Веледа). Хүү минь удахгүй 3 нас хүрнэ. Тэгэхээр би Веледад их хайртай байгаа биз 🙂

Веледаг сонгох 3 шалтгаан

1. Веледагийн философи

96 жилийн түүхтэй Веледа компанийн түүхэн замналыг сөхөж үзвэл өнөөдрийг хүртэл тэдний баримталдаг гол зарчим бол байгальд ээлтэй байх юм билээ. Бүх бүтээгдэхүүний найрлаганд Герман, Швейцарь болон Франц улсын нутаг дэвсгэрт байрлах өөрийн талбайдаа тарьдаг цэцэгсээс гадна өөр олон орны тариаланчдаас захиалан авдаг ховор, зэрлэг цэцэгсийн ханд, тос л ордог. Мөн Веледагийн бүтээгдэхүүний сав суулга боодол нь газрын хөрсөнд хурдан задардаг био-пластик байх жишээтэй.

2. 100 хувь органик найрлага

Хүний биеийн хамгийн том эрхтэн бол арьс шүү дээ. Бидний арьсандаа түрхэж байгаа юм бүхэн цааш шингэж, нэвчиж байдаг. Тийм учраас л жирэмсэн эхчүүдэд, мөн нярай хүүхдүүдэд аль болох химийн найрлагагүй арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөдөг.

Тэгвэл Веледагийн бүтээгдэхүүнд химийн найрлага, парабен, силикон, тэр бүү хэл нийлмэл будаг, нийлмэл үнэр хүртэл агуулагддаггүй. Зөвхөн байгалийн гаралтай, органик, эмчилгээний үйлчилгээтэй цэцэгс, ургамлын ханд, охь, тос байдаг болохоор нялх хүүхдийн эмзэг арьсанд төгс таардаг юм болов уу гэж би боддог юм.

3. Гэр бүлийн хэрэгцээг хангана

Хэдийгээр Веледа-д эмэгтэйчүүдэд, эрэгтэйчүүдэд зориулсан арьс арчилгааны бүтээгдэхүүн их байдаг ч би хүүгийнхээ тосыг үе үе хэрэглэдэг “муу” зантай. Хуурайшиж, загатнах гээд байдаг арьсыг тайвшруулж, маш сайн чийгшүүлж өгдөг болохоор би их дуртай юм. Хүүгийнхээ шампуниар бас үсээ угаачихна 🙂

За одоо нэг их нуршилгүй Веледагийн хүүхдийн цувралын бүтээгдэхүүнийг товчоор танилцуулья. Миний бүх ээжүүдэд итгэл дүүрэн санал болгох бүтээгдэхүүн юм шүү <3

Хэрэв та эдгээр бүтээгдэхүүнийг сонирхох, худалдан авахыг хүсвэл тус брендын Фэйсбүүк хуудаснаас захиалж болох юм билээ шүү.

 

Тайвшруулах ханд бүхий шингэн хөөс

Найрлаган дахь органик хумсан цэцэг болон эгэл ганга зэрэг эмийн ургамлын ханд хүүхдийг дулаацуулан тайвшруулж, тайван унтахад нь тусална.

Арьсны үрэвсэл, тууралт, улайлт зэрэг зовиурыг намдаан багасгаж, цусны эргэлтийг сайжруулснаар арьсны нөхөн төлжилтийг дэмжих үйлчилгээтэй. Нярайн хүйн шархыг хурдан эдгээх тустайгаас гадна арьсан дээрх аливаа шархыг хурдан эдгэхэд туслах тул хүүхэд төрсөн өдрөөс нт эхлэн хэрэглэхийг зөвлөдөг.

 

Хүүхдийн шампунь, биеийн шингэн саван

Энэхүү шампунь & биеийн шингэн саван нь хүүхдийн арьс, үсийг гэмтээлгүй зөөлөн, маш сайн цэвэрлэх ба нүд хорсгохгүй, арьсыг гүн чийгшүүлж, хуурайшихаас сэргийлнэ.

 

Биеийн тос

Төрсөн цагаас нь эхлэн хүүхдийнхээ өдөр тутмын арчилгаанд хэрэглэж болох маш зөөлөн лосьон тос.

Гүнжидийн үрийн тос, чихэрлэг бүйлс самрын тос нь хүүхдийн арьсыг чийгшүүлж өгөх бол органик хумсан цэцэг болон алтантовч цэцгийн тос нь тайвшруулах үйлчилгээтэй. Зөгийн лав, какаоны тос нь арьсанд тэжээл өгч, гадна орчны сөрөг нөлөөллөөс хамгаална.

 

Массажны тос

Тайвшруулах, тэжээл өгөх, хамгаалах үйлчилгээ бүхий хүүхдийн массажны тос.

Химийн ямар ч орц найрлагагүй, нийлэг үнэр агуулаагүй тул хүүхдийн эмзэг, зөөлөн арьсны өдөр тутмын арчилгаа, усанд оруулсны дараа массаж хийхэд нэн тохиромжтой. Арьсны гидролипид балансыг тэнцвэржүүлэн дэмжиж, дулаацуулах үйлчилгээтэй. Цэвэр гүнжидийн үрийн тос маш сайн тэжээл өгөх бол 100 хувь байгалийн гаралтай, органик хумсан цэцгийн ханд арьс улайх, үрэвсэх зэрэг зовиураас сэргийлнэ.

 

Нүүрний чийгшүүлэгч тос

Гүнжидийн үр болон чихэрлэг бүйлс самарны тос арьсыг хамгаалах, тэжээл өгөх, хуурайшлыг арилгах үйлчилгээтэй. Мөн найрлагад нь хумсан цэцэг, алтантовч цэцгийн тосын ханд агуулагдах тул энэ нь үрэвссэн, улайссан, тууралт гарсан арьсыг тайвшруулна.

 

Нүүрний хамгаалах бальзам тос

Хүйтэн агаар, салхи зэрэг цаг агаарын сөрөг нөлөөллөөс хүүхдийн эмзэг арьсыг хамгаалах тос гэгдэх ч эмзэг арьстай томчуул ч хэрэглэж болох.

Найрлагад ус агуулагдаагүй нь арьсны чийг гадагш алдагдахаас сэргийлэх нөлөөтэй. Харин зөгийн лав арьсанд тэжээл өгч, эмзэг арьсыг гадна орчны сөрөг нөлөөллөөс хамгаална.

 

Нуралт, цочролоос хамгаалах тос

За энэ бол ээж хүү хоёрын аврал болсон тос доо! Дэлхий даяар ээжүүд нуралтын эсрэг төгс тос гэж нэрлэдэг нь ч аргагүй юм билээ.

100 % байгалийн гаралтай зөгий лав, ланолин, цайрын оксид нь арьсны өөрийн хамгаалах чадварыг дэмжиж, улайлт үүсэхээс сэргийлнэ. Чихэрлэг бүйлс самарны тос, гүнжидийн үрийн тос нь нярайн эмзэг арьсанд тэжээл өгөх бол органик, байгалийн гаралтай эмийн ургамлын ханд нь тууралт, цочрол үүсэхээс урьдчилан сэргийлэх төдийгүй хэдийнэ улайж, цочролд орж үрэвссэн арьсыг тайвшруулж, зовиурыг намдаан эдгээх үйлчилгээтэй.

Харин хэрэв хүүхдийн арьс нь маш их хуурайшдаг, юм л бол эмзэгшээд байдаг бол, экзема харшилтай бол, бүр атопик дерматиттай бол Веледагийн Бэйби Дерма цувралын тоснуудыг санал болгодог. Биеийн тос, нуралтын эсрэг тос болон нүүрний гэсэн 3 тос байх ба найрлаган дахь алтей ургамлын ханд нь маш эмзэг арьсыг гадна нөлөөллөөс хамгаалах, үрэвслийн зовиурыг багасгаж тайвшруулах, мөн гүн чийгшүүлэх үйлчилгээтэй. Ер нь хүүхэд гэлтгүй эмзэг, үрэвсэх гээд байдаг арьстай том хүмүүст ч тохирдог шүү!

Манай хүү хэдийгээр хэвийн арьстай ч заримдаа юм туурах гээд байдаг юм. Тэр үед би шууд л энэ Бэйби Дермагийн биеийн тосноос түрхээд л асуудлыг шийдчихдэг дээ. Ийм л гоё, найдвартай болохоор би ямар нэг айдасгүйгээр Веледагийн л бүтээгдэхүүнийг хүүхэддээ хэрэглэдэг юм.

хэштэг Бидний сонголтХүүхдийн буланХүүхэд

Сэтгэгдэл үлдээх