close
cover picccc

Нэг мэдэхэд бараг хагас жил өнгөрчээ… Хамгийн сүүлд аминдэмийн талаар бичиж… За тэгээд байхгүй ээ, байхгүй. Бүр таг шүү… Хүүхэд, ажил, сургууль соёл гэсэн дуусашгүй ажилдаа, элдэв шалтагдаа дарагдаж…

Ийн блогоо тас мартаад гүйгээд явж байсан чинь блогыг маань бүтээж өгсөн дүү (хэрэв танд өөрийн цахим хуудас бүтээх найдвартай хүн хэрэгтэй бол надтай холбогдож болно шүү. Би холбоод өгье) гэнэт залгаснаа, “Сүүлийн хэдэн сарын дотор 150.000 гаруй хүн таны блогт зочилсон байна шүү дээ. Өнөөдөр гэхэд зуу гаруй хүн блогыг уншсан байна!” гэлээ…

Voice Mongolia дээр Ука шүүгч “За, WOW л даа!!!” гээд байдаг юм билээ. Ёстой л тэгж хэлмээр санагдсан шүү! Өчүүхэн миний, өөрийгөө блоггер ч гэж бодож явдаггүй жирийн нэгэн бүсгүйн замбараагүй бичвэрийг унших гэж ийн олон зуун мянган хүн зорин ирдэг, блогд маань тухлан саатаж, уншдаг гэж бодохоор… Бүр баярлаад, талархаад баршгүй нь ээ… Жинхэнэ блоггеруудын хажууд бага тоо л доо. Гэхдээ аав ээж, муусайн хэдэн найзаас минь өөр хүн уншдаггүй биз гэж бодож явдаг хүний хувьд том амжилт!

Wow л даа 🙂 Баярлалаа Та бүхэндээ!

Урам зориг орсон хүн байна даа. Эргэн ирсэнээ зарлалгүй яахав, тээ? Эрч хүч дүүрэн блогын ажилдаа орлоо шүү 😉 Удаалгүй та бүхэндээ бичвэрээсээ хүргэж байна аа 🙂

With Love, хохо

Facebook Comments

Сэтгэгдэл үлдээх