close
garchig zurag

Өнгөрч буй дөрөвдүгээр сарын хувьд би ч дэлгүүр бараг хэссэнгүй ээ /хүнсний дэлгүүрийг эс тооцвол 🙂 /. Жаахан турчихвал ч өмсөх хувцас шүүгээ дүүрэн байгаад байгаа болохоор шинэ хувцас авья ч гэж бодогдохгүй юм… Гол нь турж чадах болов уу? Нэг л эргэлзээтэй хэхэ Нас нэмэх тусам бодисын солилцоо буурч, илүү идсэн бүхэн шууд харвинд наалданпад л болоод байх шиг  🙁 🙁 🙁

За тэр яахав… Нуршилгүйгээр энэ сард худалдаж авсан + маш ихээр таалагдсан цөөхөн хэдэн зүйлийг танилцуулья!

Vivani органик шоколад

Бүсгүйчүүд ажлынхаа шүүгээнд нэг хоёр шоколад нуучихсан байдаг шүү дээ. Би бас хааяахан кофетой хамт гоё шоколад амтархан идэх дуртай 🙂

Сүүлийн үед миний цүнхэндээ байнга авч явдаг болсон амттан бол Vivani. Органик хүнсний хоббитой юм болохоор Vivani шоколадын талаар энэ тэндэх гадны сайтуудаас уншиж, харж байсан ч Улаанбаатарт зарагдаж байгааг үнэхээр мэдээгүй. Харин саяхан Централ Экспресс дэлгүүрээр орсон чинь байж байдаг байгаа!

Vivani нь дэлхийд алдартай Швейцарийн органик шоколадны бренд. Найрлагад нь элсэн чихэр, нийлэг амт, үнэр, өнгө оруулагч бодисууд, химийн элдэв бодисууд огт агуулагддаггүй. Өөрөөр хэлбэл, 100 хувь жинхэнэ цэвэр + органик шоколад.

Нэг тийм гоё, час хийсэн амттай юм идмээр санагдахаар жаахан хазахад л болоод явчихдаг. Би ихэвчлэн какаоны орц ихтэйг сонгож авдаг болохоор шоколадыг бүтнээр нь нэг дор идэж чаддаггүй 😉 Биеийн галбиртаа анхаарч байгаа энэ үед яг л хэрэгтэй эд дээ. Та амсаад үзээрэй.

Нандин

Simple is the best. Энэ үг хувцсанд хамгийн их хамаатай санагддаг.

Нандин брендийн Инстаграммыг нилээн удаан шохоорхож, дагаж баясаж явсны эцэст өөртөө худалдаж авсан цамц бол энэ Sassy Girl цамц.

Дөчин нас хүрчихсэн би залуу гоё харагдаж байгаа биз дээ? 🙂

Энгийн загвартай, анхаарал татам хөөрхөн зурагтай. Амралтын өдөр хүүхэдтэйгээ салхилахад ч найз бүсгүйчүүдтэйгээ уулзаж суухад ч ОК стайл.

Ер нь Нандингийн загварууд их хөөрхөөн. Элдэв маяггүй хирнээ их дэгжин. Сүүлд гаргасан загваруудаас нь сонирхоод үзээрэй. Би залуу байсан бол бүгдий нь л авч өмсөх байсан байх даа…? 🙂 / @Nandin Clothing

Skechers пүүз

Хэд хоногийн өмнөөс гэнэт л халаад эхэллээ шүү. Гадаа сайхан байна аа, тийм ээ? Мэдээд байсан юм шиг гутлаа бэлдсэн хүн бол мэдээж би 🙂

Орой ажил тарах үед хөл маань маш ихээр бадайрч, хавагнасан байдаг. Хөлийнхөө чилээг гаргаж, дээрээс нь хөдөлгөөний хомсдолоо багасгах зорилгоор гэрийн зүг алхаж явдаг тул миний хувьд гутал хөнгөн байх нь хамгийн чухал. Тиймээс миний ямар ч эргэлзээгүй шууд авсан гутал бол Skechers -ийн цагаан пүүз.

Сонголт маань таалагдаж байгаа шүү! Пүүз бол үнэхээр маш хөнгөн, зөөлөн. Хөлд эвтэйхэн. Цэвэрхэн загвартай. Пиджак, нарийхан өмдтэй маш гоё зохицох тул ажлын уулзалтанд өмсөөд очиход ч тун давгүй шүү! /Skechers, Улаанбаатар их дэлгүүр

Weleda хумсны тос

Би гэж нэг хүн өнгөрсөн 10 сараас эхлэн цагаан сарыг дуусан дуустал гелэн лакаар “занималдсан” гэмтэй. Байн байн гоо сайхан орж будуулахгүй, цаг алдахгүй гэж амараа бодсон… Үр дүнд нь бүх хумс аймаар нимгэн, бүр ургаж өгөхгүй, хугарчихаад байсан.

Гамшиг болсон хумсыг минь аварч, эрүүлжүүлсэн зүйл бол Weleda-ийн хумсны тос. Өчнөөн гэмтсэн байсан хумсаа улам бүр дордуулахгүй гэж зориуд органик арчилгаа сонгосон нь оносон бололтой.

Тосны найрлага нь тэр чигээрээ супер антиоксидантууд. Анарын ясны тос, ши тос, алтан товч цэцгийн ханд нь хумсны толийг тэжээлээр хангаж, хамгаалах үйлчилгээтэй бол зөгийн лав нь хумсны толин дээрх микро гэмтлийг дүүргэж, толийг тэгш эрүүл болгодог юм билээ.

Ийн хумсаа Weleda-ийн тосоор эрхлүүлж, амраасны хүчинд одоо хумс маань будаггүй ч эрүүл сайхан харагдах боллоо. Ямартаа ч хэсэгтээ гелен лак будуулахгүй гэж шийдсэн байгаа! / @Weleda_fans_in_mongolia

 

Эцэст нь, хамгийн сүүлд үзсэнээс хамгийн их таалагдсан киногоо заавал зааж өгмөөр санагдаад!!! Энэ бол Wonder.

Ганцаараа. Хүүхдүүдтэйгээ. Гэр бүлээрээ заавал үзэх кино. Хайр, сайхан сэтгэл, өрөвч сэтгэл, нөхөрлөлийн тухай гайхалтай сайхан бүтээл болж. Киноны агуулгыг би үнэндээ ярьж өгмөөргүй байна. Зүгээр л заавал үзээрэй гэж хүсье.

Жич: Хүүгээ жаахан том болохоор энэ киног үзүүлнэ гэж бодож байгаа. Хүүгийнхээ зургуудыг хадгалдаг хард дискэнд хуулаад хадгалаад авчихсан 🙂 

Facebook Comments
хэштэг ЛайфстайлМиний сонголтШоппингЭэжийн булан

2 Сэтгэгдэл

  1. Бүгд л хэрэгтэй, сайхан мэдээллүүд байна. Ижил асуудалтай хүмүүст цаг хэмнэсэн сайхан зөвлөгөөг сонирхолтой сайхан бичиж, зурж өгдөгт их баярлалаа. Санаа авах, сурах зүйл их байна аа 🙂
    Амжилт хүсье! Үргэлжлүүлээд байгаарай 😉

Сэтгэгдэл үлдээх

− 4 = 5