close
garchig

Юу асууна вэ? Тийм ээ? Байлгүй яахав дээ. Тэр чинь эрүүл мэндийн “моод”-ный бүтээгдэхүүний нэг, хамгийн суперын супер суперфүүд гэгдэж байгаа шүү дээ. Тэгээд ч нээрээнгээсээ үрэвсэлд сайн эд шүү… гэж бодсон бол та энэхүү бичвэрийг маань алгасаад, унтахынхаа өмнө сайхан турмериктэй латте хийж уугаад сайхан амраарай 😊  Аахн, хэрэв Та турмерикийг нэг их хэрэглэдэггүй бол цааш нь үргэлжлүүлээд уншаарай. Хэрэг болно 😉

Тэгэхээр :

  • Танд сэргээш хэрэгтэй байна уу?
  • Дархлааны тогтолцоогоо дэмжимээр байна уу?
  • Хоолны шингэцээ сайжруулахыг хүсч байна уу?
  • Үрэвсэлт өвчнүүдээ эмгүйгээр дарахыг хүсч байна уу?
  • Ой санамжаа сайжруулмаар байна уу?
  • Детокс хиймээр байна уу?

Тэгвэл танд куркума буюу турмерикийг өдөр тутмынхаа хоол хүнсэндээ хэрэглэхийг зөвлөх байна.

Ингэхэд, Турмерик гэж юу вэ?

Энэтхэгээс гаралтай. Олон зуун, мянган жилийн тэртээгээс өнөөдрийг хүртэл Азийн олон орны хоол хүнсэнд хэрэглэгдэж буй амтлагч. Түүнийг амтлагчийн хатан гэж ч нэрлэдэг.

Турмерикийн найрлагад орох бодис элементүүдээс хамгийн алдартай нь куркумин. Куркуминаас л болж турмерикийг өнөөдөр орчин үеийн анагаахын ухаандхүлээн зөвшөөрөөд буй аж.

Тэгэхээр турмерик ямар ач холбогдолтой вэ?

Турмерик нь антиоксидантын агууламжаараа гайхуулдаг. Мөн эрүүл мэндэд дараах эерэг нөлөөтэй гэгдэж байна. Тухайлбал:

  • Дархлаа дэмжинэ: Турмерикт агуулагдах липополисахарид бодис нь мөөгөнцөр, вирүс, нян бактерийн эсрэг хүчтэй үйлчлэлтэй тул таны дархлааг маш сайн дэмжиж хүйтний улиралд ханиад томуунаас сэргийлэх болно.
  • Үрэвслийг багасгана: Бүх өвчний эхлэл бол үрэвсэл гээд тогтоочих хэрэгтэй. Тэгвэл турмерик нь маш хүчтэй үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Биемахбодод нэвчин орсон чөлөөт радикалуудыг илрүүлж устгана. Ө.х, таны эд эсийг гэмтэхээс хамгаална гэсэн үг. Ийм учраас артрит, ревматоид артрит, остеоартрит, Лупус гэхмэт үрэвсэлт өвчин эмгэгтэй өвчтөнүүдэд хоол хүнсэндээ турмерикийг тогтмол хэрэглэж байхыг зөвлөдөг.
  • Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг сайжруулна: Турмерик нь цөсний хүүдийн цөсөө хэвийн ялгаруулах процессыг нь дэмжиж өгдөг. Энэ нь хоол боловсруулах эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг хэвийн болгож засахтай л адил!
  • Элэгийг цэвэрлэнэ: Турмерикийн нэгэн чухал давуу тал бол тэрээр биемахбодыг детоксжуулах буюу цэвэрлэх үйлчилгээтэй. Цусны эргэлтийг сайжруулснаар элэгний эрүүл мэндийг дэмжиж, элэгийг хор токсиноос цэвэрлэх нөлөөтэй.
  • Хавдраас хамгаална: Турмерикийн гол найрлага болох куркумин нь хавдрын эсийг устгаж, өсөж нэмэгдэхээс нь сэргийлдэг, тэр дундаа хөхний хорт хавдар, ходоодны хавдар, нарийн гэдэсний хавдрын эсийн эсрэг үр дүнтэй болохыг судлаачид тогтоосоор байгаа билээ.
  • Тархины үйл ажиллагааг сайжруулна: Судалгаанаас үзвэл турмерикт агуулагдах ар-турмерон нэгдэл нь тархины эд эсийн нөхөн төлжилтийг дэмждэг болох нь батлагдсаар… Өдөрт нэг аяга турмериктэй ус уухад тархины үйл ажиллагаа сэргэнэ л гэх юм билээ 😊

За тэгээд чихрийн шижинд сайн, цусан дахь холестрин бууруулдаг, турахад тустай, шартсаны маргааш биеийг хоргүйжүүлнэ гээд бусад ач холбогдол байна байна. Өөө нээрээн, олон ч судалгаагаар турмерик нь аспирин, ибупрофен зэрэг эмээс илүү хүчтэй, үр дүнтэй болох нь батлагдсан байдаг юм билээ. Тэгэхээр өвчин намдаагчийн оронд нэг хэрэглээд | уугаад үзээрэй.

Хамаг өвчин, тэр бүү хэл хавдраас хүртэл сэргийлэхэд тустай гэхээр сайхан байгаа биз?

Тэгвэл турмерикийг хэрхэн өдөр тутамдаа хэрэглэж болох вэ?

За, ёстой амархан. Жор бүтээж, шинийг эрэлхийлээд байх хэрэг үгүй. Зүгээр л хоолондоо нэм. Шөлтэй хоолонд ч ОК. Ногоо хуурч жигнэхэд ч тэр тахианы махны амталгаанд ч янзтай зохимжтой. Мэдээж, ууж буй ус, сүү, смүзиндээ нэм. Тэгээд л болоо!

Миний хувьд, жаахан ядраад, ханиад хүрэх шинжтэй болмогц турмериктэй халуун сүү уух дуртай. Ойрд байнга ууж байна даа. Бас манай 4 настай хүү бага багаар ууж сурч байна.

 

Анхаарах зүйл №1

Мэдээж турмерикийг хоол хүнсэнд хэрэглэх төдийд бол сөрөг үр нөлөөгүй. Харин ямар нэгэн эмгэг зовиураа эмчлэх санаатай бол шулуухан хэлэхэд эмчлэгч эмчтэйгээ зөвлөөрэй. Эмийг бол хэзээ ч орлуулахгүй. Дэм л болно уу гэхээс…

Өдөр бүр их хэмжээгээр хэрэглэх бол харин гэдэс ходоодоо хямраах, гүйлгэж магадгүй. Мөн элдэв юманд харшиламтгай хүмүүс болгоомжтой хэрэглэхэд илүүдэхгүй болов уу?

Бас нэг анхааруулах зүйл: Турмерикийг жирэмсэн, балчир насны хүүхэд хэрэглэхийг зөвлөдөггүй тухай уншиж байсан шүү. Тиймээс анхаараалдаа авна биздээ!

Анхаарах зүйл №2

Ааахн тийм! Бас нэг чухал зүйл: Турмерикийг хэрэглэхдээ заавал хар перцтэй хамт хэрэглэх ёстой гэдэг. Дангаар бол турмерик маань хүний биед задардаггүй учраас тэр… тэгэхээр… хар перц бол танайд мэдээж байгаа, тийм ээ? 😊

За үүгээр өнөөдрийн зөвлөмжөө дуусгая. Маргааш баасан гарагт өөрийн дуртай нэг бэлдмэлийн жороо оруулна аа. Турмериктэй хэхэх

Уншсанд баярлалаа ❤️

Facebook Comments
хэштэг АминдэмБидний сонголтЗөвлөгөөСупер хүнс

Сэтгэгдэл үлдээх

55 − = 52