close
garchig

Та өвөө эмээдээ, аав ээждээ, эгч дүүдээ эсвэл дотны найз бүсгүйчүүддээ өгөх бэлэгээ бэлдсэн үү? Хэрэв үгүй бол яаравчлаарай… он гарлаа шүү дээ! Тиймээ, он гарлаа шүү. Тиймээс би ч олон зүйл нуршихгүй ээ.

Хэрэв юу авахаа шийдээгүй, дэлгүүрээр явж амжихгүй байгаа бол хэдэн бэлэгний санаа шидье. Энэ бол миний авахаар бэлдсэн бэлэг төдийгүй би өөрөө өөр хүнээс хэзээд ч дахин авахад баярлах зүйлс юм байгаан 😊 (Шинэ жилээр бэлэг нь заавал үнэтэй байх ёстой гэж би боддоггүй. Сэтгэлээсээ байхад, мөнгөн дүн бага байсан ч баярлуулах зүйл байхад болно. Гэхдээ энэ миний л бодол шүү хэхэх)

2019 оны дэвтэр

Аливаа ажлыг гүйцэтгэхэд, зорилгодоо хүрэхийн тулд төлөвлөгөө хэрэгтэй гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Хэрэв та хайртдаа, дүүдээ, найздаа гоё дэвтэр бэлэглэхийг хүсч байгаа бол энэ “Амьдралын луужин” дэвтрийг санал болгоё. Зорилгодоо хүрч, мөрөөдлөө биелүүлэхэд тус болохуйц хөөрхөн дэвтэр санагдсан.

Харин хэрэв хайрт тань элдэв бичиггүй тэмдэглэлийн дэвтрэнд дуртай бол Сентралын 2 давхар дахь бичиг хэргийн дэлгүүрийг зориорой. Тэнд классикт тооцогдох Молескин брендын дэвтэрнүүд байна лээ шүү!

Амьдралын луужин ФБ хаяг нь : https://www.facebook.com/afamongolia/

Ээмэг

Handmade + local small business = is always good idea❤️

Надад энэ хэнд-мэйд бүхий монгол бренд их таалагдаад байдаг юм. Энгийн хирнээ бүр нэг чамин. Бүгдий нь авмаар санагддаг 😉 Найз охидууддаа, эсвэл дүү охиндоо бэлэглэхэд гоё гоё ❤️
Хэн нэгэн Kapriza – ийн ийм ээмэг бэлэглэвэл би лав баярлана аа  (санаа өгөв хэхэх) 😉

Каприза-ийн ФБ хаяг нь: https://www.facebook.com/kapriza.handcrafted.accessories/

Органик арьс арчилгааны бүтээгдэхүүн

Би нь мэдээж Weleda –г л санал болгоно доо. Монголд олон органик брендүүд орж ирж, дотоодын ч цөөнгүй брендүүд байгаа ч жинхэнэ органик арьс арчилгааны бүтээгдэхүүн гэж ямар байдгийг Weleda л мэдрүүлдэг.
Гарын тос, биеийн тос, массажны тос гээд алийг нь ч өгсөн эмэгтэй хүн бүр баярлах нь гарцаагүй ❤️

Weleda –ийн ФБ хаяг нь: https://www.facebook.com/WeledaFansinMongolia/ 

“Travel Learn and Cook” ном

Аялах, шинийг суралцах бас хоолны хоббитой найзад тань таалагдах болов уу? Хэрэв найз нь англи хэлний мэдлэгээ сайжруулах хүсэлтэй бол тэр тусмаа хөөрхөн сонголт болно. Учир нь энэ ном англи хэлнээ юм билээ. Миний хувьд, хийж үзэх хэдэн хоолны жор харагдсан, хийнээ л гэсэн байгаа 🙂

Хаанаас авч болох: Интерномын салбарууд, Аз хур номын дэлгүүр

Чага мөөг

Аав ээж, эмээ өвөөдөө хүргэх бэлэг. Хайртай хүнийхээ эрүүл мэндэд анхаарахаас юу илүү билээ, тийм ээ? Хэрэв та чага мөөгний тухай мэдэхгүй бол нилээдгүй мэдээлэл Монгол хэлнээ интернетэд олдоно. Товчхондоо бол чага мөөг нь эрүүл мэндийг дээд зэргээр дэмжих, хавдрыг хүртэл эмчлэх үйлчлэлтэй супер хүнсний тоонд ороод удаж байгаа эд дээ…

Хаанаас авч болох: Скай их дэлгүүрийн 1 давхар, Nature Outlet дэлгүүр

Playlist

Хэрэв таны найз бүсгүй, эсвэл ах эгч тань хөгжимд дуртай бол хуучны сонсох дуртай дуунуудаас нь + сүүлийн үеийн гоё гоё дуу (над шиг сүүлийн үеийн дуу хөгжим огт мэдэхгүй ч таалвал салдаггүй эгч нар байж л таарна 😉 ) –тай Playlist бүтээгээд бэлэглээрэй. Хамгийн гоё, сэтгэл шингэсэн бэлэг болно доо ❤️

Аппликэйшны төлбөр

Хүүхдээ харж, ихэнхи цагийг гэртээ өнгөрүүлж буй найздаа, киноны хоббитой дүүдээ Netflix эсвэл өөр үзэх дуртай ТВ аппликэйшны төлбөрийг нь төлсөн баримтыг бэлэглэвэл баярлана даа гэж санагдаад байгаа 😉 Зөв үү? 🙂

P.S  Хүүхдийн бэлэгний тухайд бол хүүхдийн сонирхол, хүсэлд нь тааруулсан нь зөв байх… Үрс нь ойрд юуны тухай байнга ярьж, юу “нэхэж” байгааг санаад тэрийг нь бэлдвэл бараг болчихно доо! Энэ жил би хүүгээсээ шууд л асуучихсан. Тэгээд хүссэн тоглоомыг нь бэлэглэнэ гэж амалсан байгоо хэхэх

P.S-ын P.S ӨӨӨӨӨ тийм!!! Та өөртөө бэлэг авахаа мартуузай 😉 Өөртөө хайртай байна шүү, бүсгүйчүүдээ ❤️

 

Facebook Comments
хэштэг Гэр бүлЗөвлөгөөМиний сонголтШинэ жилШоппинг

1 Comment

  1. Гайхалтай санаанууд байнаа! Чага мөөг, ном, weleda-г хэрэгжүүлнээ. Дэвтрийг бэлгэндээ оруулсан байгаа.

Сэтгэгдэл үлдээх

20 + = 29