close

Витамин

Эрүүл мэнд

НАМРЫН ВИТАМИНЫ БАГЦ

Намар гэхээр ханиад томуу л бодогдож байгаа биз? Аргагүй шүү дээ, цэцэрлэгт яваа үрс маань аль хэдийн ханиад хүрэн эдгэрч, дахин хүрсээр, нусаа татсаар энэ намрыг өнгөрөөж байгаа билээ. Хүүхдийн ханиадны тухайд, хүндрүүлэхгүй л бол асуудал биш гэсэн үзэлтэй хүн л дээ би. Эмчийн зааврын дагуу эмийг нь яг цагт нь өгч, өдөр бүр салхинд гаргаад байвал болно доо. Хүүхэд жилдээ хэдэн ч удаа билээ дээ ханиад хүрэх “ёстой” гээ биз дээ хэхэх. (дэлгэрэнгүй…)

Эрүүл мэнд

Бүсгүй таны ууж байх шаардлагатай витамин

Healthy Mama Project –ийнхоо хүрээнд уншигчидтайгаа санал солилцоё гэж бодож байсан сэдэв бол витамины асуудал. Хүн бүрийн бие организм мэдээж адилгүй ч манайх шиг эрс тэс уур агаартай оронд, дээрээс нь өвлийн улиралд шинэхэн, бас шим тэжээл дүүрэн жимс ногоо гэж бараг үгүй тул аминдэмийг тодорхой хэмжээгээр гаднаас нөхөж авах нь зүйн хэрэг санагддаг. (дэлгэрэнгүй…)

Эрүүл мэнд

Өвлийн улиралын аминдэм

Хүйтний эрч чангарсаар, бид байцаа шиг зузаалсаар… Гэрээс байтугай хөнжилнөөсөө ч босмооргүй, өөрөөр хэлбэл бидний хөдөлгөөн эрс багасчихдаг улирал. За, тэгээд өглөө гараад орой харьдаг оффисын ажилтан бол нарыг бараг л үзэхгүй дээ 🙂 Энэ бүхний үр дүнд арьс авах юмгүй хуурайшина… Яах вэ? (дэлгэрэнгүй…)

Эрүүл мэнд

Танд магни яагаад хэрэгтэй вэ?

Магни… Энэ эрдэсийг магадгүй жирэмсэн бүсгүйчүүд л гайгүй мэдэх байх. Би ч гэсэн, жирэмсэн байхдаа л эмчийн заавраар магни ууж байсан болохоос өмнө ер нь зорьж авч ууж байсангүй. Яагаад өнөөдөр магнийг онцлон бичих болов гэхээр ойрд хөлний шөрмөс татаад байхаар эмчээс асууж лавлатал магни уухыг зөвлөсөн юм. Эм авч уухын өмнө магни гээчийг жаахан судлаад үзлээ.  “Орчин үеийн хүний насан туршдаа уух шаардлагатай эрдэс” гэсэн тодорхойлолтыг уншсаны дараа олж мэдсэнээ хуваалцъя гэж бодлоо. Мэдэж байхад илүүдэхгүй санагдана…

(дэлгэрэнгүй…)

Don`t copy text!