close

Эрүүл мэнд

Healthy Mama ProjectWellness

Эрүүл амьдралын үндэс нь юу вэ?

garchig

Шинэ оны эхээр өөртөө зорилго тавьдаггүй хүн гэж үгүй байх. Ихэнхи хүмүүс эрүүлжих, эрүүл мэнддээ анхаарах, за бас турахыг хүсдэг. Би ч гэсэн ялгаагүй. Олон жилийн туршид жил бүр “За, яг энэ жил турна”, “Эрүүл хооллож эхэлнээ” л гэдэг байлаа… Тэгээд жил бүрийн эцэст тодорхой үр дүнгүй…

дэлгэрэнгүй
Эрүүл мэнд

Салхин цэцэгтсээн бид 😊

garchig

Цэцэрлэгийнхээ шинэ жилийн баярын өмнө хүү маань салхин цэцэгтэв ээ гэж… “Эээ хөөрхий” гэж санаа алдсан ч “За, ашгүй нэг тусав” гэсэн бодол давамгайлж улмаар ээж нь өвчний талаар гялс судалж орхив. Ойрд цэцэрлэгүүдээр салхин цэцгийн халдвар гарч буй мэдээлэл цөөнгүй байгаа тул эцэг эхчүүдэд өөрсдийн туршлагандээр үндэслээд товч бөгөөд тодорхой мэдээлэл, зөвлөгөө хүргэе гэж бодлоо.

дэлгэрэнгүй
Эрүүл мэнд

Элэгний эрүүл мэнд + Элэгний хавдрын PIVKA шинжилгээ

garchig

Элэг. Хүний бие дахь хамгийн том эрхтэн төдийгүй хамгийн ажилсаг нь. Түүний хэвийн үйл ажиллагаанаас бүсгүй таны арьсны эрүүл мэнд, гоо үзэсгэлэн төдийгүй эрч хүч тань хүртэл шалтгаална.

дэлгэрэнгүй
Күүл & СуперСупер ээжүүд

Амин тосны ач холбогдол

covergarchig

Ажиглаад байхнээ манай ээжүүд эссенциал тосыг (амин тос буюу essential oils) их сонирхдог болсон байна лээ. Миний хувьд, олны адил ерөнхий л ойлголттой төдий. Сайн гэдгийг мэдээд л байдаг. Сайн гээд нэг тос авчихсан хирнээ тэрийгээ бараг ашиглаагүй (өнгөрсөн өвөл гэхэд ганц хоёр хэрэглээд л тэгээд буцаагаад шүүгээндээ “хадгалчихсан” байдалтай л явна). Гэтэл наад зах нь ингээд задалчихсан тосонд “хүчинтэй” гэх хугацаа байдаг болов уу гэх зэрэг асуулт үүснэ дээ? Тэгэхээр өөрийн мэдлэгээ дээшлүүлэх, ээж хүний хувьд өөрт үүсдэг асуултанд хариу авах зорилгоор блогдоо нэгэн зочныг урьж, эссенциал тосны  талаар ярилцахаар шийдлээ.

дэлгэрэнгүй
Бидний сонголтГэр бүл

Хүүхэд ба Спорт: Яагаад чухал вэ?

garchig

Манай хүү удахгүй 4 нас хүрнэ. 3-4 нас бол ярьж сурах гэж, өөрийгөө илэрхийлэх гэж хичээж байгаа хамгийн өхөөрдөм, хамгийн сониуч нас. Болж л өгвөл тоглох, тоглох бас дахин тоглохыг л хүсдэг нас. Ийн бага балчир байхад юуны чинь спорт вэ гэж бодогдож байгаа биз?

дэлгэрэнгүй
Амьдарлын хэв маягЗөвлөгөөЭрүүл мэнд

Эрчүүдэд хэрэгтэй эрүүл дадал зуршил

garchig
  1. Спортоор хичээллэ

Долоо хоногт ядаж 3 удаа дасгал хийдэг зуршилтай бол. Боломжийн үнэтэй фитнес клуб олоод яв. Клубд хичээллэхээс ичиж байгаа бол, эсвэл төмөр өргөх дургүй бол дуртай зүйлээ хийхэд болно шүү дээ. Бүжиг, ууланд алхах, дугуй унах, усанд сэлэх, боксоор хичээллэх гээд дуртай “ажил” байж л таарна. За, бүр гэрээс гарах дургүй бол Youtube –ээс өөрт таарсан дасгалын видео олоод хийхэд болохгүй гэх зүйл үгүй. Зумба бүжиглээд үзээрэй, хөгжилтэй шүү хэхэ

дэлгэрэнгүй
Healthy Mama Project

Healthy Mama Project : Дөрөвдүгээр сар

garchig

Нүд ирмэхийн зуур л нэг сар дуусчих юм. Өөрийн дадал зуршилаа бага багаар сайжруулан өөрчилж, улмаар эрүүл мэнддээ анхаарах зорилгоор өнгөрсөн сард эхлүүлсэн Healthy Mama Project –ын маань эхний сар ийн дууслаа

дэлгэрэнгүй
Healthy Mama ProjectЗөвлөгөөЭрүүл мэнд

Бүсгүй таны ууж байх шаардлагатай витамин

garchig

Healthy Mama Project –ийнхоо хүрээнд уншигчидтайгаа санал солилцоё гэж бодож байсан сэдэв бол витамины асуудал. Хүн бүрийн бие организм мэдээж адилгүй ч манайх шиг эрс тэс уур агаартай оронд, дээрээс нь өвлийн улиралд шинэхэн, бас шим тэжээл дүүрэн жимс ногоо гэж бараг үгүй тул аминдэмийг тодорхой хэмжээгээр гаднаас нөхөж авах нь зүйн хэрэг санагддаг.

дэлгэрэнгүй
1 2 3
Хуудас 1->3