close

Хүүхэд

Хүүхдийн аюулгүй байдал

Аюулгүй зуны амралт

Зуны улиралд хүүхдүүд гэртээ тогтоно гэж үгүй. Болж л өгвөл гадаа өдөржин гүйж тоглохыг хүснэ. Амралтын энэ үед эцэг эхчүүд бид хүүхдүүдээ аливаа эрсдэлээс хамгаалах нь зүйн хэрэг биз ээ.

Ийн “Хүүхдийн аюулгүй байдал” блог-төслийнхөө эхлэлийг тавьж зуны улиралд анхааралдаа авах хамгийн чухал 5 сануулгыг хүргэж байна. Мэдээж сануулга тус бүрийг дэлгэрэнгүй бичиж болох ч энэ удаад Check-Up хэлбэрээр буюу товчоор хүргэе гэж бодож байна. Дараа дараагийн зөвлөмжийг дэлгэрэнгүй хүргэх болно! (more…)

Хүүхдийн хөгжилХүүхэд

Бидний ном ба хэл ярианы хөгжил

Үнэнээ хэлэхэд хүү маань жоохондоо ном уншиж өгөхөд тун дургүй нэгэн байсан. Тоглож шидэлнэ үү л гэхээс цаашгүй байв… гэсэн ч ээж нь “шантралгүй” ном авсаар л байлаа, уншиж өгсөөр байлаа (хүүгийн анхны номын цуглуулгын талаар эндээс уншиж болно шүү) (more…)

Хүүхдийн хөгжилХүүхэд

Хүүхэд ба Спорт: Яагаад чухал вэ?

Манай хүү удахгүй 4 нас хүрнэ. 3-4 нас бол ярьж сурах гэж, өөрийгөө илэрхийлэх гэж хичээж байгаа хамгийн өхөөрдөм, хамгийн сониуч нас. Болж л өгвөл тоглох, тоглох бас дахин тоглохыг л хүсдэг нас. Ийн бага балчир байхад юуны чинь спорт вэ гэж бодогдож байгаа биз? (more…)

Бидний сонголтХүүхэд

Ээж хүү хоёрын сонголт – Weleda

Ямар ч эх хүн хүүхэдээ байгаа сайхнаар хүрээлүүлж, чадлаараа хамгийн сайхныг хэрэглүүлэх хүсэлтэй шүү дээ. Би ч мөн адил бусдын адил хүүгээ төрөхөөс өмнө хүүхдийн арьс арчилгааны брэндүүдийг баахан судалж билээ… (more…)

ЗөвлөгөөХүүхэд

Үгүй ээ… Би нүүрээ угаахгүй!!!

Бяцхан үрс маань төрсөн цагаасаа л эхлэн усанд орж эхэлдэг билээ. Гурван нас гэхэд тэд аль хэдийнэ нүүр гар, шүдээ угаах, үсээ самнах гээд наад захын ариун цэврийн ажлыг хийж чаддаг болсон байна. Гэсэн ч хүүхдээсээ “нүүрээ угаамааргүй байна”,  “шүдээ угаахгүй байж болохгүй юмуу”, “үсээ дахиад самнахгүй ээ” гэсэн үг сонсоогүй ээж гэж бараг байхгүй байх.

Ер нь хүүхэд нүүр гараа угаахаас яагаад татгалзаад байдаг юм бол? Мэдээж янз бүрийн шалтгаан байгаа л байх. Өнөөдөр гол шалтгааныг нь ойлгох гээд үзье. (more…)

Бидний сонголтХүүхэд

Анхны номын цуглуулга

Багадаа би хөнжил дотроо чийдэн бариад ч болов ном уншаад хэвтэж байх санаатай хүүхэд байж билээ. Хүүгээ ч би номонд хайртай, ном унших дуртай хүн болоосой гэж хүсдэг. Ашгүй Улаанбаатарт минь номын дэлгүүрүүд ч олширч, гоё гоё ном ч их гардаг болж. За тэгэхээр блогоо ашиглан эцэг эхчүүдэд зориулаад хүүдээ авсан ном, мөн өөрөө уншиж байгаа номнуудаасаа танилцуулж байя гэж бодлоо. (more…)

Хүүхдийн булан | DIYХүүхэд

Хүүхдийн зуны DIY

Хүүхэд юунд хамгийн их дуртайг ээжүүд маань мэднэ дээ. Нэгд, мэдээж тоглох. Харин хоёрт, тэд бүтээх дуртай. Тэгэхээр энэ хоёр “ажлыг” нэгтгэсэн хамгийн хөгжилтэй зугаа бол DIY (Do It Yourself буюу “өөрөө хийцгээе” гэсэн үгийн товчлол) гэдэгтэй та санал нийлэх байх. (more…)

Хүүхдийн аюулгүй байдалХүүхэд

Хэрэв хүүхэд алга болсон бол…

Эмэгтэй хүн эх хүн болсноор түүний амьдралд төрдөг бас нэг зүйл бол мөнхийн айдас гэж би нэг уншиж байсан юм. Үнэхээр ч үрээ өлгийдөн авсан цагаас эхлэн ингэчих вий, тэгчих вий гэж боддоггүй, санаа зовдоггүй эх хүн гэж үгүй л болов уу. Тэр нэг айдасын нэг бол хүүхэд алга болох… (more…)

Don`t copy text!