close

Эрүүл мэнд

Эрүүл мэнд

Эрүүл амьдралын үндэс нь юу вэ?

Шинэ оны эхээр өөртөө зорилго тавьдаггүй хүн гэж үгүй байх. Ихэнхи хүмүүс эрүүлжих, эрүүл мэнддээ анхаарах, за бас турахыг хүсдэг. Би ч гэсэн ялгаагүй. Олон жилийн туршид жил бүр “За, яг энэ жил турна”, “Эрүүл хооллож эхэлнээ” л гэдэг байлаа… Тэгээд жил бүрийн эцэст тодорхой үр дүнгүй… (more…)

МэдээЭрүүл мэнд

Элэгний эрүүл мэнд + Элэгний хавдрын PIVKA шинжилгээ

Элэг. Хүний бие дахь хамгийн том эрхтэн төдийгүй хамгийн ажилсаг нь. Түүний хэвийн үйл ажиллагаанаас бүсгүй таны арьсны эрүүл мэнд, гоо үзэсгэлэн төдийгүй эрч хүч тань хүртэл шалтгаална. (more…)

Эрүүл мэнд

НАМРЫН ВИТАМИНЫ БАГЦ

Намар гэхээр ханиад томуу л бодогдож байгаа биз? Аргагүй шүү дээ, цэцэрлэгт яваа үрс маань аль хэдийн ханиад хүрэн эдгэрч, дахин хүрсээр, нусаа татсаар энэ намрыг өнгөрөөж байгаа билээ. Хүүхдийн ханиадны тухайд, хүндрүүлэхгүй л бол асуудал биш гэсэн үзэлтэй хүн л дээ би. Эмчийн зааврын дагуу эмийг нь яг цагт нь өгч, өдөр бүр салхинд гаргаад байвал болно доо. Хүүхэд жилдээ хэдэн ч удаа билээ дээ ханиад хүрэх “ёстой” гээ биз дээ хэхэх. (more…)

АмьдралГэр бүл

Эрчүүдэд хэрэгтэй эрүүл дадал зуршил

  1. Спортоор хичээллэ

Долоо хоногт ядаж 3 удаа дасгал хийдэг зуршилтай бол. Боломжийн үнэтэй фитнес клуб олоод яв. Клубд хичээллэхээс ичиж байгаа бол, эсвэл төмөр өргөх дургүй бол дуртай зүйлээ хийхэд болно шүү дээ. Бүжиг, ууланд алхах, дугуй унах, усанд сэлэх, боксоор хичээллэх гээд дуртай “ажил” байж л таарна. За, бүр гэрээс гарах дургүй бол Youtube –ээс өөрт таарсан дасгалын видео олоод хийхэд болохгүй гэх зүйл үгүй. Зумба бүжиглээд үзээрэй, хөгжилтэй шүү хэхэ (more…)

Эрүүл мэнд

Бүсгүй таны ууж байх шаардлагатай витамин

Healthy Mama Project –ийнхоо хүрээнд уншигчидтайгаа санал солилцоё гэж бодож байсан сэдэв бол витамины асуудал. Хүн бүрийн бие организм мэдээж адилгүй ч манайх шиг эрс тэс уур агаартай оронд, дээрээс нь өвлийн улиралд шинэхэн, бас шим тэжээл дүүрэн жимс ногоо гэж бараг үгүй тул аминдэмийг тодорхой хэмжээгээр гаднаас нөхөж авах нь зүйн хэрэг санагддаг. (more…)

Эрүүл мэнд

ЮУ? ХЭЗЭЭ? ЯАГААД?

буюу урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдацгаая /1-р хэсэг/

Шинэ он гарлаа. Санасан бүхнээ хэрэгжүүлж, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд, өөрөөр хэлбэл 2017 оныг амжилт дүүрэн, эрч хүчтэй өнгөрөөхөд эрүүл бие маш чухал. Эрүүл явахын тулд эрүүл хоолны дэглэм, байнгын хөдөлгөөн, эрүүл өөдрөг үзэл бодлоос гадна урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдах шиг чухал зүйл гэж үгүй. (more…)

Эрүүл мэнд

Өвлийн улиралын аминдэм

Хүйтний эрч чангарсаар, бид байцаа шиг зузаалсаар… Гэрээс байтугай хөнжилнөөсөө ч босмооргүй, өөрөөр хэлбэл бидний хөдөлгөөн эрс багасчихдаг улирал. За, тэгээд өглөө гараад орой харьдаг оффисын ажилтан бол нарыг бараг л үзэхгүй дээ 🙂 Энэ бүхний үр дүнд арьс авах юмгүй хуурайшина… Яах вэ? (more…)

Супер хүнсЭрүүл хооллохуй

Зүрхэнд тустай 10 хүнс

Өнөөдөр манай улсад өвчний улмаас нас барагсдын зонхилох шалтгаан нь зүрх судасны өвчин гэдгийг та мэдэх үү?

Бидний идэж ууж байгаа бүхэн эрүүл мэндэд ямар нэгэн нөлөө үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, эрүүл мэнд маань бидний өдөр тутам гаргаж буй энгийн шийдвэр, энгийн сонголтоос хамаардаг гэсэн үг.
Хэрэв сонголтоо зөв хийж чадвал зүрхний эмгэгээс ч урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой гэж эрдэмтэд үздэг. Учир нь зүрх судасны өвчин хоолны дэглэм, бидний амьдралын хэв маягтай шууд холбоотой юм шүү дээ. (more…)

Эрүүл мэнд

Танд магни яагаад хэрэгтэй вэ?

Магни… Энэ эрдэсийг магадгүй жирэмсэн бүсгүйчүүд л гайгүй мэдэх байх. Би ч гэсэн, жирэмсэн байхдаа л эмчийн заавраар магни ууж байсан болохоос өмнө ер нь зорьж авч ууж байсангүй. Яагаад өнөөдөр магнийг онцлон бичих болов гэхээр ойрд хөлний шөрмөс татаад байхаар эмчээс асууж лавлатал магни уухыг зөвлөсөн юм. Эм авч уухын өмнө магни гээчийг жаахан судлаад үзлээ.  “Орчин үеийн хүний насан туршдаа уух шаардлагатай эрдэс” гэсэн тодорхойлолтыг уншсаны дараа олж мэдсэнээ хуваалцъя гэж бодлоо. Мэдэж байхад илүүдэхгүй санагдана…

(more…)

МэдээЭрүүл мэнд

Хачигны халдвар

Өнгө өнгийн шавьж хорхойгүй зуныг төсөөлөх мэдээж хэцүү. Гэхдээ шавьж бүхэн эрвээхэй шиг гэмгүй биш нь харамсалтай. Зарим нь хүчтэй өвдөлт өгөх хэмжээний хазаж, зарим нь бүр халдвар тараах аюултай…

(more…)

Don`t copy text!