close

Хүүхдийн хөгжил

Хүүхдийн хөгжилХүүхэд

Бидний ном ба хэл ярианы хөгжил

Үнэнээ хэлэхэд хүү маань жоохондоо ном уншиж өгөхөд тун дургүй нэгэн байсан. Тоглож шидэлнэ үү л гэхээс цаашгүй байв… гэсэн ч ээж нь “шантралгүй” ном авсаар л байлаа, уншиж өгсөөр байлаа (хүүгийн анхны номын цуглуулгын талаар эндээс уншиж болно шүү) (more…)

Хүүхдийн хөгжилХүүхэд

Хүүхэд ба Спорт: Яагаад чухал вэ?

Манай хүү удахгүй 4 нас хүрнэ. 3-4 нас бол ярьж сурах гэж, өөрийгөө илэрхийлэх гэж хичээж байгаа хамгийн өхөөрдөм, хамгийн сониуч нас. Болж л өгвөл тоглох, тоглох бас дахин тоглохыг л хүсдэг нас. Ийн бага балчир байхад юуны чинь спорт вэ гэж бодогдож байгаа биз? (more…)

ЗөвлөгөөХүүхэд

Үгүй ээ… Би нүүрээ угаахгүй!!!

Бяцхан үрс маань төрсөн цагаасаа л эхлэн усанд орж эхэлдэг билээ. Гурван нас гэхэд тэд аль хэдийнэ нүүр гар, шүдээ угаах, үсээ самнах гээд наад захын ариун цэврийн ажлыг хийж чаддаг болсон байна. Гэсэн ч хүүхдээсээ “нүүрээ угаамааргүй байна”,  “шүдээ угаахгүй байж болохгүй юмуу”, “үсээ дахиад самнахгүй ээ” гэсэн үг сонсоогүй ээж гэж бараг байхгүй байх.

Ер нь хүүхэд нүүр гараа угаахаас яагаад татгалзаад байдаг юм бол? Мэдээж янз бүрийн шалтгаан байгаа л байх. Өнөөдөр гол шалтгааныг нь ойлгох гээд үзье. (more…)

Бидний сонголтХүүхэд

Анхны номын цуглуулга

Багадаа би хөнжил дотроо чийдэн бариад ч болов ном уншаад хэвтэж байх санаатай хүүхэд байж билээ. Хүүгээ ч би номонд хайртай, ном унших дуртай хүн болоосой гэж хүсдэг. Ашгүй Улаанбаатарт минь номын дэлгүүрүүд ч олширч, гоё гоё ном ч их гардаг болж. За тэгэхээр блогоо ашиглан эцэг эхчүүдэд зориулаад хүүдээ авсан ном, мөн өөрөө уншиж байгаа номнуудаасаа танилцуулж байя гэж бодлоо. (more…)

Don`t copy text!