close

ном

Хүүхдийн хөгжилХүүхэд

Бидний ном ба хэл ярианы хөгжил

Үнэнээ хэлэхэд хүү маань жоохондоо ном уншиж өгөхөд тун дургүй нэгэн байсан. Тоглож шидэлнэ үү л гэхээс цаашгүй байв… гэсэн ч ээж нь “шантралгүй” ном авсаар л байлаа, уншиж өгсөөр байлаа (хүүгийн анхны номын цуглуулгын талаар эндээс уншиж болно шүү) (more…)

АмьдралМиний сонголт

7-р сарын сонголт

Бүсгүй хүн хойно бусдын адил би шоппинг хийх дуртай. Мөн бусад ээжүүдийн адил ихэнхдээ хүүхэддээ юм харж явдаг. Гоё юм авахаараа өөртөө авсан юм шиг л баярлаад явчихна шүү дээ. Харин сүүлийн үед хүүхдийн бүтээгдэхүүнээс гадна органик гэх бараа таваар сонирхож явдаг болсон доо. Энэ нь илүүдэл жингээс салж, биеэ эрүүлжүүлэх гэсэн хүсэлтэй холбоотой л доо. Өмнөх буюу 7-р сарын тухайд дэлгүүр хоршоо нэг их хэсээгүй ч сэтгэлд хүрсэн хэдэн юм авсан болохоор танилцуулъя гэж бодлоо. Бүсгүйчүүдийн сонирхолыг ч татах зүйл байж мэднэ… (more…)

Бидний сонголтХүүхэд

Анхны номын цуглуулга

Багадаа би хөнжил дотроо чийдэн бариад ч болов ном уншаад хэвтэж байх санаатай хүүхэд байж билээ. Хүүгээ ч би номонд хайртай, ном унших дуртай хүн болоосой гэж хүсдэг. Ашгүй Улаанбаатарт минь номын дэлгүүрүүд ч олширч, гоё гоё ном ч их гардаг болж. За тэгэхээр блогоо ашиглан эцэг эхчүүдэд зориулаад хүүдээ авсан ном, мөн өөрөө уншиж байгаа номнуудаасаа танилцуулж байя гэж бодлоо. (more…)

Don`t copy text!