close
Хүүхдийн аюулгүй байдал

Аюулгүй зуны амралт

Зуны улиралд хүүхдүүд гэртээ тогтоно гэж үгүй. Болж л өгвөл гадаа өдөржин гүйж тоглохыг хүснэ. Амралтын энэ үед эцэг эхчүүд бид хүүхдүүдээ аливаа эрсдэлээс хамгаалах нь зүйн хэрэг биз ээ.

Ийн “Хүүхдийн аюулгүй байдал” блог-төслийнхөө эхлэлийг тавьж зуны улиралд анхааралдаа авах хамгийн чухал 5 сануулгыг хүргэж байна. Мэдээж сануулга тус бүрийг дэлгэрэнгүй бичиж болох ч энэ удаад Check-Up хэлбэрээр буюу товчоор хүргэе гэж бодож байна. Дараа дараагийн зөвлөмжийг дэлгэрэнгүй хүргэх болно! (more…)

Аялал

Хэрэв Та Пукет явах гэж байгаа бол…

/1-р хэсэг буюу Ерөнхий Зөвлөгөө/

Ок, амласан ёсоор Тайландын Пукет арал дээр өнгөрүүлсэн 10 хоногийн аялалаас үүдэн гарсан зөвлөгөө бүхий бичвэрээ хүргэж байна. Нилээн удаалаа, уучлаарай!

Юуны өмнө бид анх удаа Пукет явсан гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Мөн 10 сартайгаас 7 хүртэлхи насны 4 хүүхэдтэй аялсан тул өнөөдрийн бичвэр маань анх удаа, эсвэл гэр бүлээрээ Пукетруу аялахыг төлөвлөж буй эцэг эхчүүдэд хэрэг болж магадгүй юм. (more…)

Эрүүл мэнд

Эрүүл амьдралын үндэс нь юу вэ?

Шинэ оны эхээр өөртөө зорилго тавьдаггүй хүн гэж үгүй байх. Ихэнхи хүмүүс эрүүлжих, эрүүл мэнддээ анхаарах, за бас турахыг хүсдэг. Би ч гэсэн ялгаагүй. Олон жилийн туршид жил бүр “За, яг энэ жил турна”, “Эрүүл хооллож эхэлнээ” л гэдэг байлаа… Тэгээд жил бүрийн эцэст тодорхой үр дүнгүй… (more…)

Хүүхдийн эрүүл мэндЭрүүл мэнд

Салхин цэцэгтсээн бид 😊

Цэцэрлэгийнхээ шинэ жилийн баярын өмнө хүү маань салхин цэцэгтэв ээ гэж… “Эээ хөөрхий” гэж санаа алдсан ч “За, ашгүй нэг тусав” гэсэн бодол давамгайлж улмаар ээж нь өвчний талаар гялс судалж орхив. Ойрд цэцэрлэгүүдээр салхин цэцгийн халдвар гарч буй мэдээлэл цөөнгүй байгаа тул эцэг эхчүүдэд өөрсдийн туршлагандээр үндэслээд товч бөгөөд тодорхой мэдээлэл, зөвлөгөө хүргэе гэж бодлоо. (more…)

АмьдралМиний сонголт

Шинэ жилийн бэлэгний санаа

Та өвөө эмээдээ, аав ээждээ, эгч дүүдээ эсвэл дотны найз бүсгүйчүүддээ өгөх бэлэгээ бэлдсэн үү? Хэрэв үгүй бол яаравчлаарай… он гарлаа шүү дээ! Тиймээ, он гарлаа шүү. Тиймээс би ч олон зүйл нуршихгүй ээ. (more…)

Хүүхдийн хөгжилХүүхэд

Бидний ном ба хэл ярианы хөгжил

Үнэнээ хэлэхэд хүү маань жоохондоо ном уншиж өгөхөд тун дургүй нэгэн байсан. Тоглож шидэлнэ үү л гэхээс цаашгүй байв… гэсэн ч ээж нь “шантралгүй” ном авсаар л байлаа, уншиж өгсөөр байлаа (хүүгийн анхны номын цуглуулгын талаар эндээс уншиж болно шүү) (more…)

Супер хүнсЭрүүл хооллохуй

Танайд турмерик байхгүй биз?

Юу асууна вэ? Тийм ээ? Байлгүй яахав дээ. Тэр чинь эрүүл мэндийн “моод”-ный бүтээгдэхүүний нэг, хамгийн суперын супер суперфүүд гэгдэж байгаа шүү дээ. Тэгээд ч нээрээнгээсээ үрэвсэлд сайн эд шүү… гэж бодсон бол та энэхүү бичвэрийг маань алгасаад, унтахынхаа өмнө сайхан турмериктэй латте хийж уугаад сайхан амраарай 😊  Аахн, хэрэв Та турмерикийг нэг их хэрэглэдэггүй бол цааш нь үргэлжлүүлээд уншаарай. Хэрэг болно 😉 (more…)

inspirationАмьдрал

Байгальд ээлтэй амьдрах 5 энгийн арга

Эко амьдрал, органик, хог хаягдалгүй амьдрах, минимализм гэх зэрэг үгс бидэнд хэдийнэ танил болоод байгаа билээ. Хүүхэд минь үлдэх хорвоо гэж бодохоор л тэгж амьдармаар санагддаг, тийм биз дээ ээжүүдээ? (more…)

МэдээЭрүүл мэнд

Элэгний эрүүл мэнд + Элэгний хавдрын PIVKA шинжилгээ

Элэг. Хүний бие дахь хамгийн том эрхтэн төдийгүй хамгийн ажилсаг нь. Түүний хэвийн үйл ажиллагаанаас бүсгүй таны арьсны эрүүл мэнд, гоо үзэсгэлэн төдийгүй эрч хүч тань хүртэл шалтгаална. (more…)

АмьдралГэр бүл

Summer’18 Bucket List

Зуны эхний сарын хагас нь хэдийнээ өнгөрчихлөө! Одоо удахгүй наадам болох сурагтай :), за тэгээд дараа юу гэдэг билээ дээ… Нэг мэдэхэд л зун өнгөрчих шинжтэй. Хэдийгээр хүүхдүүд маань лагертаа гараад, өдөржин тоглож наадаж байгаа ч нэг л хэвийн өдрүүд өнгөрөөд байх шиг санагдаад л байна. Тэгээд бодлоо л доо. (more…)

1 2 3 5
Хуудас 1 - 5
Don`t copy text!