close

Супер хүнс

Супер хүнсЭрүүл хооллохуй

Танайд турмерик байхгүй биз?

Юу асууна вэ? Тийм ээ? Байлгүй яахав дээ. Тэр чинь эрүүл мэндийн “моод”-ный бүтээгдэхүүний нэг, хамгийн суперын супер суперфүүд гэгдэж байгаа шүү дээ. Тэгээд ч нээрээнгээсээ үрэвсэлд сайн эд шүү… гэж бодсон бол та энэхүү бичвэрийг маань алгасаад, унтахынхаа өмнө сайхан турмериктэй латте хийж уугаад сайхан амраарай 😊  Аахн, хэрэв Та турмерикийг нэг их хэрэглэдэггүй бол цааш нь үргэлжлүүлээд уншаарай. Хэрэг болно 😉 (дэлгэрэнгүй…)

Супер хүнсЭрүүл хооллохуй

Хүүхэд ба Супер хүнс /1-р хэсэг/

Супер хүнс гэдэг нэг “моод”-ный үг байна аа, тийм ээ? Аз болж дэлхий даяар моод болж, эрүүл мэндийг дэмжигч гэгдэх болсон хүнсний бүтээгдэхүүний ихэнхийг Монголд худалдаж авах боломжтой болж. (дэлгэрэнгүй…)

Супер хүнсЭрүүл хооллохуй

Зүрхэнд тустай 10 хүнс

Өнөөдөр манай улсад өвчний улмаас нас барагсдын зонхилох шалтгаан нь зүрх судасны өвчин гэдгийг та мэдэх үү?

Бидний идэж ууж байгаа бүхэн эрүүл мэндэд ямар нэгэн нөлөө үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, эрүүл мэнд маань бидний өдөр тутам гаргаж буй энгийн шийдвэр, энгийн сонголтоос хамаардаг гэсэн үг.
Хэрэв сонголтоо зөв хийж чадвал зүрхний эмгэгээс ч урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой гэж эрдэмтэд үздэг. Учир нь зүрх судасны өвчин хоолны дэглэм, бидний амьдралын хэв маягтай шууд холбоотой юм шүү дээ. (дэлгэрэнгүй…)

Супер хүнсЭрүүл хооллохуй

Хоол хүнсний тусламжтайгаар дархлаагаа хэрхэн дэмжих вэ?

Саяхан фэйсбүүкийн нэг групп дотор ээжүүд бие биенээсээ хүүхдийн дархлааг сайжруулах аминдэм, витамин сураглаж буйтай таарсан юм. Аргагүй ч юм даа. Хүүхдүүдийн маань сургууль соёлын хамт ханиад томууны “давалгаа” ч эхэлдэг нь жил жилийн уламжлал шахуу болж байна. Өнөөдрийн бичвэрээр би дэлгүүрт зарж байгаа витамин гэхээс илүүтэйгээр өдөр тутам идэж байгаа хоол хүнсээрээ ч гэсэн дархлааг дэмжиж болдог гэдгийг сануулахыг зорьлоо. (дэлгэрэнгүй…)

Супер хүнсЭрүүл хооллохуй

Цусны даралт бууруулах хүнс

Жорын дагуу эм уудаг, даралтаа байнга шалгаж байх ёстой хүмүүсийн тал хувь нь даралтаа үздэггүй гэж зүрхний эмч нар халагладаг. Гэтэл зуны бүгчим халуунд даралт өндөртэй хүмүүс байтугай хэвийн даралттай улсын ч толгой өвдөх, чээж цухалдах зэргээр зовиурлах үзэгдэл нэмэгддэг аж. (дэлгэрэнгүй…)

Don`t copy text!