close

Амьдралын Хэв Маяг

Эрүүл мэнд

Эрүүл амьдралын үндэс нь юу вэ?

Шинэ оны эхээр өөртөө зорилго тавьдаггүй хүн гэж үгүй байх. Ихэнхи хүмүүс эрүүлжих, эрүүл мэнддээ анхаарах, за бас турахыг хүсдэг. Би ч гэсэн ялгаагүй. Олон жилийн туршид жил бүр “За, яг энэ жил турна”, “Эрүүл хооллож эхэлнээ” л гэдэг байлаа… Тэгээд жил бүрийн эцэст тодорхой үр дүнгүй… (more…)

inspirationАмьдрал

Байгальд ээлтэй амьдрах 5 энгийн арга

Эко амьдрал, органик, хог хаягдалгүй амьдрах, минимализм гэх зэрэг үгс бидэнд хэдийнэ танил болоод байгаа билээ. Хүүхэд минь үлдэх хорвоо гэж бодохоор л тэгж амьдармаар санагддаг, тийм биз дээ ээжүүдээ? (more…)

АмьдралМиний сонголт

40 насны бүсгүйд байх ёстой 10 зүйл

Блогийг минь уншдаг хүмүүс ихэнхи нь мэдэхгүй л байх… Би чинь энэ жил 40 нас хүрсэн хүн шүү дээ. Жаахан байхад 40-тэй гэхээр нэг л хөгшин, бараг эмээ өвөө мэт санагдаж билээ. Харин өнөөдрийн дөчтэй эмэгтэйчүүдийг эмээ гэж хэлэх үнэхээр хэцүү, тийм ээ? Янзын биеэ авч явж байгаа бүсгүйчүүд зөндөө байна. Би ч өөрийнхөө хэмжээнд, энүүхэндээ хичээж л явна. Тэгээд ч амьдрал 40 наснаас эхэлдэг гэдэг биз дээ?  Гандан буурахгүй, нөгөө Sex and the city дээр гардаг гоё эгч нар шиг л өөрийгөө мэдэрч явна даа, эгч нь 🙂 (more…)

АмьдралГэр бүл

Эрчүүдэд хэрэгтэй эрүүл дадал зуршил

  1. Спортоор хичээллэ

Долоо хоногт ядаж 3 удаа дасгал хийдэг зуршилтай бол. Боломжийн үнэтэй фитнес клуб олоод яв. Клубд хичээллэхээс ичиж байгаа бол, эсвэл төмөр өргөх дургүй бол дуртай зүйлээ хийхэд болно шүү дээ. Бүжиг, ууланд алхах, дугуй унах, усанд сэлэх, боксоор хичээллэх гээд дуртай “ажил” байж л таарна. За, бүр гэрээс гарах дургүй бол Youtube –ээс өөрт таарсан дасгалын видео олоод хийхэд болохгүй гэх зүйл үгүй. Зумба бүжиглээд үзээрэй, хөгжилтэй шүү хэхэ (more…)

Healthy Mama ProjectАмьдрал

Танд хэрэгтэй 5 зуршил

Хэдийнээ тогтсон дадал зуршлыг нэг өдрийн дотор өөрчилж, засна гэж үгүй. Үүнд багагүй цаг хугацаа болон тогтмол хийх тэвчээр, хөдөлмөр шаардлагатай. Хэрэв та амьдралаа өөрчилмөөр байгаа бол багаас эхэл. Тэгээд тэрийгээ зүгээр л өдөр бүр хийгээд бай. Өдөр бүр шүдээ угаадаг шиг л энгийн арчилгаа мэт ханда. Өөрийнхөө төлөө авч буй арга хэмжээ, өөртөө оруулж буй хөрөнгө оруулалт гэж бод… (more…)

Healthy Mama ProjectАмьдрал

HEALTHY MAMA PROJECT

Уг нь энэ нийтлэлээ би яг 2 сарын өмнө буюу 1 сарын 1нд бичье гэж бодож байсан юм. Гэхдээ, үнэндээ чадаагүй. Шалтгаан ч мундаагүй дээ: хүүхэдтэйгээ хамт удаан өвдөөд, дараа нь би өөрөө ажилдаа ч, хичээлдээ ч дарагдаж өдий хүргэв. Одоо завтай болсондоо ингээд бичиж сууж байгаа хэрэг биш л дээ. Одоо эхлэхгүй бол хэзээ ч эхлэхгүй байх гэж бодогдоод… Тэгээд ч албан ёсоор хавар эхэллээ шүү дээ. Эхлэх цаг болж.   (more…)

inspirationАмьдрал

WELCOME SPRING!

За Сар шинэдээ сайхан шинэлэв үү, бүсгүйчүүдээ? Миний хувьд, нэг их айл хэсдэггүй, тогоо барих ажилтай болохоор, ядарсных гэх үү, баяр дуусахаар санаа амардаг шүү хэхэх (more…)

Don`t copy text!