close

Мэдэхэд илүүдэхгүй

Хүүхдийн эрүүл мэндЭрүүл мэнд

Салхин цэцэгтсээн бид 😊

Цэцэрлэгийнхээ шинэ жилийн баярын өмнө хүү маань салхин цэцэгтэв ээ гэж… “Эээ хөөрхий” гэж санаа алдсан ч “За, ашгүй нэг тусав” гэсэн бодол давамгайлж улмаар ээж нь өвчний талаар гялс судалж орхив. Ойрд цэцэрлэгүүдээр салхин цэцгийн халдвар гарч буй мэдээлэл цөөнгүй байгаа тул эцэг эхчүүдэд өөрсдийн туршлагандээр үндэслээд товч бөгөөд тодорхой мэдээлэл, зөвлөгөө хүргэе гэж бодлоо. (more…)

Хүүхдийн хөгжилХүүхэд

Бидний ном ба хэл ярианы хөгжил

Үнэнээ хэлэхэд хүү маань жоохондоо ном уншиж өгөхөд тун дургүй нэгэн байсан. Тоглож шидэлнэ үү л гэхээс цаашгүй байв… гэсэн ч ээж нь “шантралгүй” ном авсаар л байлаа, уншиж өгсөөр байлаа (хүүгийн анхны номын цуглуулгын талаар эндээс уншиж болно шүү) (more…)

Супер хүнсЭрүүл хооллохуй

Танайд турмерик байхгүй биз?

Юу асууна вэ? Тийм ээ? Байлгүй яахав дээ. Тэр чинь эрүүл мэндийн “моод”-ный бүтээгдэхүүний нэг, хамгийн суперын супер суперфүүд гэгдэж байгаа шүү дээ. Тэгээд ч нээрээнгээсээ үрэвсэлд сайн эд шүү… гэж бодсон бол та энэхүү бичвэрийг маань алгасаад, унтахынхаа өмнө сайхан турмериктэй латте хийж уугаад сайхан амраарай 😊  Аахн, хэрэв Та турмерикийг нэг их хэрэглэдэггүй бол цааш нь үргэлжлүүлээд уншаарай. Хэрэг болно 😉 (more…)

Эрүүл мэнд

ЮУ? ХЭЗЭЭ? ЯАГААД?

буюу урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдацгаая /1-р хэсэг/

Шинэ он гарлаа. Санасан бүхнээ хэрэгжүүлж, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд, өөрөөр хэлбэл 2017 оныг амжилт дүүрэн, эрч хүчтэй өнгөрөөхөд эрүүл бие маш чухал. Эрүүл явахын тулд эрүүл хоолны дэглэм, байнгын хөдөлгөөн, эрүүл өөдрөг үзэл бодлоос гадна урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдах шиг чухал зүйл гэж үгүй. (more…)

Супер хүнсЭрүүл хооллохуй

Зүрхэнд тустай 10 хүнс

Өнөөдөр манай улсад өвчний улмаас нас барагсдын зонхилох шалтгаан нь зүрх судасны өвчин гэдгийг та мэдэх үү?

Бидний идэж ууж байгаа бүхэн эрүүл мэндэд ямар нэгэн нөлөө үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, эрүүл мэнд маань бидний өдөр тутам гаргаж буй энгийн шийдвэр, энгийн сонголтоос хамаардаг гэсэн үг.
Хэрэв сонголтоо зөв хийж чадвал зүрхний эмгэгээс ч урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой гэж эрдэмтэд үздэг. Учир нь зүрх судасны өвчин хоолны дэглэм, бидний амьдралын хэв маягтай шууд холбоотой юм шүү дээ. (more…)

Эрүүл мэнд

Танд магни яагаад хэрэгтэй вэ?

Магни… Энэ эрдэсийг магадгүй жирэмсэн бүсгүйчүүд л гайгүй мэдэх байх. Би ч гэсэн, жирэмсэн байхдаа л эмчийн заавраар магни ууж байсан болохоос өмнө ер нь зорьж авч ууж байсангүй. Яагаад өнөөдөр магнийг онцлон бичих болов гэхээр ойрд хөлний шөрмөс татаад байхаар эмчээс асууж лавлатал магни уухыг зөвлөсөн юм. Эм авч уухын өмнө магни гээчийг жаахан судлаад үзлээ.  “Орчин үеийн хүний насан туршдаа уух шаардлагатай эрдэс” гэсэн тодорхойлолтыг уншсаны дараа олж мэдсэнээ хуваалцъя гэж бодлоо. Мэдэж байхад илүүдэхгүй санагдана…

(more…)

МэдээЭрүүл мэнд

Хачигны халдвар

Өнгө өнгийн шавьж хорхойгүй зуныг төсөөлөх мэдээж хэцүү. Гэхдээ шавьж бүхэн эрвээхэй шиг гэмгүй биш нь харамсалтай. Зарим нь хүчтэй өвдөлт өгөх хэмжээний хазаж, зарим нь бүр халдвар тараах аюултай…

(more…)

Хүүхдийн аюулгүй байдалХүүхэд

Хэрэв хүүхэд алга болсон бол…

Эмэгтэй хүн эх хүн болсноор түүний амьдралд төрдөг бас нэг зүйл бол мөнхийн айдас гэж би нэг уншиж байсан юм. Үнэхээр ч үрээ өлгийдөн авсан цагаас эхлэн ингэчих вий, тэгчих вий гэж боддоггүй, санаа зовдоггүй эх хүн гэж үгүй л болов уу. Тэр нэг айдасын нэг бол хүүхэд алга болох… (more…)

Don`t copy text!