close

Зуны эхний сарын хагас нь хэдийнээ өнгөрчихлөө! Одоо удахгүй наадам болох сурагтай :), за тэгээд дараа юу гэдэг билээ дээ… Нэг мэдэхэд л зун өнгөрчих шинжтэй. Хэдийгээр хүүхдүүд маань лагертаа гараад, өдөржин тоглож наадаж байгаа ч нэг л хэвийн өдрүүд өнгөрөөд байх шиг санагдаад л байна. Тэгээд бодлоо л доо.

Би энэ зун юу хийж өнгөрөөмөөр байна? Ямар нэг биелүүлэхсэн гэж бодож яваа хүсэл, хэрэгжээгүй төлөвлөгөө бий билүү? Хаа нэгтээ, ойрхон ч болов гэр бүлээрээ аялах төлөвлөгөө гаргасан билүү?

Уг нь би саяхан дөрвөн нас хүрсэн хүүгээ энэ зуныг адал явдал дүүрэн, маш их шинэ зүйл мэдэрч, сурсан, хөгжилтэй өнгөрөөгөөсэй гэж их хүсч байгаа. Тиймээс ч энэ зунаас эхлэн гэр бүлийн ЗУНЫ BUCKET LIST гаргаж байхаар шийдлээ. Тэгээд бүгдийг хэрэгжүүлэхийн тулд хичээж байх нь зүйтэй санагдлаа. Үгүй бол зун тэгэсхийгээд (хүүхдүүд лагертаа, бид хотод ажилдээрээ… ) л өнгөрнө. Сүртэй төлөвлөгөө гаргасангүй ээ. Санаанд орж ирсэн хэдэн хүслээ бичлээ. Та бүхэнд санал болгох сонирхолтой санаа байвал нэмэрлээрэй, энэ бол ноорог шахуу жагсаалт… гэхдээ эхнээс нь хэрэгжүүлээд эхэлчихсэн шүү! 🙂

За бидний зуны төлөвлөгөө бол:

  • Хөдөө явж амрах (Цэнхэрийн халуун рашаан + бас нэг шинэ газар)
  • Гүзээлзгэнэ түүхээр явах (өнгөрсөн жил хэрэгжүүлж чадаагүй “ажил”)
  • Гол дээр майхантай хонох
  • Хүүтэйгээ ууланд гарах (жинхэнэ хайкинг хийх)
  • Хүүтэйгээ бассейн орох
  • Дугуй унаж сурах (бүгдээрээ сурах зорилготой байгаа хэхэх)
  • Гоё гоё зайрмаг зөндөө хийж идэх 🙂
  • Кинотеатрт хүүхэлдэйн кино үзэх /сард 1 удаа/
  • Гэр бүлийн BBQ пикник хийх

Харин ээжийн хувьд бол энэ зун ядаж нэг 7 хоногийн туршид дижитал детокс /утас, интернетгүй амьдрах/ хийх гэсэн нэг том зорилт тавьсан байгаа. Та бүгд мөн хэд хоног дижитал детокс хийгээд үзээрэй. Тархи толгой сайхан амарч, бие сэтгэл сэргээд ирдэг гэдэг юм билээ шүү.

За, амжилт, бүсгүйчүүдээ 🙂

P.S Төлөвлөгөө хэрэгжээд эхэлчихсээн, хэхэх Гэнэт ажил гараад гэр бүлээрээ цөөн хоног хөдөө яваад ирлээ. Хүү маань машинд олон цагийн замыг туулсан ч нүд нь бүр гялалзаад, юун ядрах, юун маяглах хэхэх Замд зөрөх бүх машиныг нэрлээд л бөөн баяр явав. Олон айлаар орж, хүүхдүүдтэй тоглож, тугалнуудтай тэврэлдэж, хонь ямаатай хөөцөлдөж, морь ч унаад амжчихсан. Заримдаа ч гэнэтийн /төлөвлөөгүй/ аялал хамгийн сонирхолтой байдаг шүү, тийм ээ 🙂

Facebook Comments
Tags : Bucket ListАялалГэр бүл

Leave a Response

Don`t copy text!