close

new_zadamin

АмьдралМиний сонголт

40 насны бүсгүйд байх ёстой 10 зүйл

Блогийг минь уншдаг хүмүүс ихэнхи нь мэдэхгүй л байх… Би чинь энэ жил 40 нас хүрсэн хүн шүү дээ. Жаахан байхад 40-тэй гэхээр нэг л хөгшин, бараг эмээ өвөө мэт санагдаж билээ. Харин өнөөдрийн дөчтэй эмэгтэйчүүдийг эмээ гэж хэлэх үнэхээр хэцүү, тийм ээ? Янзын биеэ авч явж байгаа бүсгүйчүүд зөндөө байна. Би ч өөрийнхөө хэмжээнд, энүүхэндээ хичээж л явна. Тэгээд ч амьдрал 40 наснаас эхэлдэг гэдэг биз дээ?  Гандан буурахгүй, нөгөө Sex and the city дээр гардаг гоё эгч нар шиг л өөрийгөө мэдэрч явна даа, эгч нь 🙂 (more…)

Супер хүнсЭрүүл хооллохуй

Хүүхэд ба Супер хүнс /1-р хэсэг/

Супер хүнс гэдэг нэг “моод”-ный үг байна аа, тийм ээ? Аз болж дэлхий даяар моод болж, эрүүл мэндийг дэмжигч гэгдэх болсон хүнсний бүтээгдэхүүний ихэнхийг Монголд худалдаж авах боломжтой болж. (more…)

ЭкспертЭрүүл мэнд

Амин тосны ач холбогдол

Ажиглаад байхнээ манай ээжүүд эссенциал тосыг (амин тос буюу essential oils) их сонирхдог болсон байна лээ. Миний хувьд, олны адил ерөнхий л ойлголттой төдий. Сайн гэдгийг мэдээд л байдаг. Сайн гээд нэг тос авчихсан хирнээ тэрийгээ бараг ашиглаагүй (өнгөрсөн өвөл гэхэд ганц хоёр хэрэглээд л тэгээд буцаагаад шүүгээндээ “хадгалчихсан” байдалтай л явна). Гэтэл наад зах нь ингээд задалчихсан тосонд “хүчинтэй” гэх хугацаа байдаг болов уу гэх зэрэг асуулт үүснэ дээ? Тэгэхээр өөрийн мэдлэгээ дээшлүүлэх, ээж хүний хувьд өөрт үүсдэг асуултанд хариу авах зорилгоор блогдоо нэгэн зочныг урьж, эссенциал тосны  талаар ярилцахаар шийдлээ. (more…)

Хүүхдийн хөгжилХүүхэд

Хүүхэд ба Спорт: Яагаад чухал вэ?

Манай хүү удахгүй 4 нас хүрнэ. 3-4 нас бол ярьж сурах гэж, өөрийгөө илэрхийлэх гэж хичээж байгаа хамгийн өхөөрдөм, хамгийн сониуч нас. Болж л өгвөл тоглох, тоглох бас дахин тоглохыг л хүсдэг нас. Ийн бага балчир байхад юуны чинь спорт вэ гэж бодогдож байгаа биз? (more…)

АмьдралМиний сонголт

Энэ сарын сонголт

Өнгөрч буй дөрөвдүгээр сарын хувьд би ч дэлгүүр бараг хэссэнгүй ээ /хүнсний дэлгүүрийг эс тооцвол 🙂 /. Жаахан турчихвал ч өмсөх хувцас шүүгээ дүүрэн байгаад байгаа болохоор шинэ хувцас авья ч гэж бодогдохгүй юм… Гол нь турж чадах болов уу? Нэг л эргэлзээтэй хэхэ Нас нэмэх тусам бодисын солилцоо буурч, илүү идсэн бүхэн шууд харвинд наалданпад л болоод байх шиг  🙁 🙁 🙁 (more…)

inspirationАмьдрал

THANK U! THANK U! THANK U!

Нэг мэдэхэд бараг хагас жил өнгөрчээ… Хамгийн сүүлд аминдэмийн талаар бичиж… За тэгээд байхгүй ээ, байхгүй. Бүр таг шүү… Хүүхэд, ажил, сургууль соёл гэсэн дуусашгүй ажилдаа, элдэв шалтагдаа дарагдаж… (more…)

Эрүүл мэнд

НАМРЫН ВИТАМИНЫ БАГЦ

Намар гэхээр ханиад томуу л бодогдож байгаа биз? Аргагүй шүү дээ, цэцэрлэгт яваа үрс маань аль хэдийн ханиад хүрэн эдгэрч, дахин хүрсээр, нусаа татсаар энэ намрыг өнгөрөөж байгаа билээ. Хүүхдийн ханиадны тухайд, хүндрүүлэхгүй л бол асуудал биш гэсэн үзэлтэй хүн л дээ би. Эмчийн зааврын дагуу эмийг нь яг цагт нь өгч, өдөр бүр салхинд гаргаад байвал болно доо. Хүүхэд жилдээ хэдэн ч удаа билээ дээ ханиад хүрэх “ёстой” гээ биз дээ хэхэх. (more…)

Бидний сонголтХүүхэд

Ээж хүү хоёрын сонголт – Weleda

Ямар ч эх хүн хүүхэдээ байгаа сайхнаар хүрээлүүлж, чадлаараа хамгийн сайхныг хэрэглүүлэх хүсэлтэй шүү дээ. Би ч мөн адил бусдын адил хүүгээ төрөхөөс өмнө хүүхдийн арьс арчилгааны брэндүүдийг баахан судалж билээ… (more…)

АмьдралГэр бүл

Эрчүүдэд хэрэгтэй эрүүл дадал зуршил

  1. Спортоор хичээллэ

Долоо хоногт ядаж 3 удаа дасгал хийдэг зуршилтай бол. Боломжийн үнэтэй фитнес клуб олоод яв. Клубд хичээллэхээс ичиж байгаа бол, эсвэл төмөр өргөх дургүй бол дуртай зүйлээ хийхэд болно шүү дээ. Бүжиг, ууланд алхах, дугуй унах, усанд сэлэх, боксоор хичээллэх гээд дуртай “ажил” байж л таарна. За, бүр гэрээс гарах дургүй бол Youtube –ээс өөрт таарсан дасгалын видео олоод хийхэд болохгүй гэх зүйл үгүй. Зумба бүжиглээд үзээрэй, хөгжилтэй шүү хэхэ (more…)

Healthy Mama ProjectАмьдрал

Healthy Mama Project : Дөрөвдүгээр сар

Нүд ирмэхийн зуур л нэг сар дуусчих юм. Өөрийн дадал зуршилаа бага багаар сайжруулан өөрчилж, улмаар эрүүл мэнддээ анхаарах зорилгоор өнгөрсөн сард эхлүүлсэн Healthy Mama Project –ын маань эхний сар ийн дууслаа. (more…)

1 2 3 4 5
Хуудас 2 - 5
Don`t copy text!