close

new_zadamin

Эрүүл мэнд

Бүсгүй таны ууж байх шаардлагатай витамин

Healthy Mama Project –ийнхоо хүрээнд уншигчидтайгаа санал солилцоё гэж бодож байсан сэдэв бол витамины асуудал. Хүн бүрийн бие организм мэдээж адилгүй ч манайх шиг эрс тэс уур агаартай оронд, дээрээс нь өвлийн улиралд шинэхэн, бас шим тэжээл дүүрэн жимс ногоо гэж бараг үгүй тул аминдэмийг тодорхой хэмжээгээр гаднаас нөхөж авах нь зүйн хэрэг санагддаг. (more…)

Healthy Mama ProjectАмьдрал

Танд хэрэгтэй 5 зуршил

Хэдийнээ тогтсон дадал зуршлыг нэг өдрийн дотор өөрчилж, засна гэж үгүй. Үүнд багагүй цаг хугацаа болон тогтмол хийх тэвчээр, хөдөлмөр шаардлагатай. Хэрэв та амьдралаа өөрчилмөөр байгаа бол багаас эхэл. Тэгээд тэрийгээ зүгээр л өдөр бүр хийгээд бай. Өдөр бүр шүдээ угаадаг шиг л энгийн арчилгаа мэт ханда. Өөрийнхөө төлөө авч буй арга хэмжээ, өөртөө оруулж буй хөрөнгө оруулалт гэж бод… (more…)

Healthy Mama ProjectАмьдрал

HEALTHY MAMA PROJECT

Уг нь энэ нийтлэлээ би яг 2 сарын өмнө буюу 1 сарын 1нд бичье гэж бодож байсан юм. Гэхдээ, үнэндээ чадаагүй. Шалтгаан ч мундаагүй дээ: хүүхэдтэйгээ хамт удаан өвдөөд, дараа нь би өөрөө ажилдаа ч, хичээлдээ ч дарагдаж өдий хүргэв. Одоо завтай болсондоо ингээд бичиж сууж байгаа хэрэг биш л дээ. Одоо эхлэхгүй бол хэзээ ч эхлэхгүй байх гэж бодогдоод… Тэгээд ч албан ёсоор хавар эхэллээ шүү дээ. Эхлэх цаг болж.   (more…)

inspirationАмьдрал

WELCOME SPRING!

За Сар шинэдээ сайхан шинэлэв үү, бүсгүйчүүдээ? Миний хувьд, нэг их айл хэсдэггүй, тогоо барих ажилтай болохоор, ядарсных гэх үү, баяр дуусахаар санаа амардаг шүү хэхэх (more…)

Эрүүл мэнд

ЮУ? ХЭЗЭЭ? ЯАГААД?

буюу урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдацгаая /1-р хэсэг/

Шинэ он гарлаа. Санасан бүхнээ хэрэгжүүлж, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд, өөрөөр хэлбэл 2017 оныг амжилт дүүрэн, эрч хүчтэй өнгөрөөхөд эрүүл бие маш чухал. Эрүүл явахын тулд эрүүл хоолны дэглэм, байнгын хөдөлгөөн, эрүүл өөдрөг үзэл бодлоос гадна урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдах шиг чухал зүйл гэж үгүй. (more…)

Happy weekend!Амьдрал

Амралтын өдрүүдээр хийж болох 10 зүйл

Жилийн хамгийн завгүй сар маань дуусч, ашгүй амралт эхлэх нь тэр. Зүгээр нэг гэртээ хэвтэж, зурагт үзэхийн оронд аль болох гэр бүлээрээ цагийг зугаатай, хөгжилтэй өнгөрөөхийг хичээгээрэй. Мөн бүсгүйчүүд өөртөө жаахан ч болов “me time” гаргаарай. Бид бүхэн жилийн туршид маш их ажиллалаа шүү дээ. Одоо юу ч бодолгүй амрая тэгэх үү? Харин энэ хэдэн өдөр юу хийхээ төлөвлөөгүй бол бидний To-do List –ийг сонирхоод үзээрэй. Тэгээд хамтдаа шинэ оныг аз жаргал, баяр баясгалан дүүрэн угтацгаая! (more…)

Эрүүл мэнд

Өвлийн улиралын аминдэм

Хүйтний эрч чангарсаар, бид байцаа шиг зузаалсаар… Гэрээс байтугай хөнжилнөөсөө ч босмооргүй, өөрөөр хэлбэл бидний хөдөлгөөн эрс багасчихдаг улирал. За, тэгээд өглөө гараад орой харьдаг оффисын ажилтан бол нарыг бараг л үзэхгүй дээ 🙂 Энэ бүхний үр дүнд арьс авах юмгүй хуурайшина… Яах вэ? (more…)

АмьдралГэр бүл

Арваннэгдүгээр сар минь, сайн уу?

Энэ жилийн намрын сүүлийн сар ингээд эхэлчихлээ. Хоёрхон сарын дараа шинэ жил гэж бодохоор гоё догдолмоор ч юм шиг. Нөгөөтээгүүр, энэ жил ер нь юу хийж амжуулав даа гэж бодогдож эхлэх шиг… За за больё, өнөөдрийнхөө сэдвээс хадуураад яахав 🙂 Би чинь уг нь өнгөрсөн амралтын Plөдрүүдийнхээ тухай бичих гэсэн юм шүү дээ. (more…)

Happy weekend!Амьдрал

DIY: Шилэн дээр зурахуй

Миний DIY Wish List буюу өөрийн гараар хийж үзэх зүйлийн хүслийн жагсаалтанд аяга тавгандээр зураг зурж чимэглээд цорын ганц дизайн бүхий аяга тавганы сэттэй болох гэж бий. Уг нь аль дээрээс ийм хүсэлтэй байсан ч одоог хүртэл хэрэгжүүлж чадаагүй нь, ① зурж чадах уу гэсэн эргэлзээ, ② хичээгээд зурдаг, гэтэл нэг угаагаад л арилвал яана гэсэн айдастай шууд холбоотой 🙂 (more…)

Супер хүнсЭрүүл хооллохуй

Зүрхэнд тустай 10 хүнс

Өнөөдөр манай улсад өвчний улмаас нас барагсдын зонхилох шалтгаан нь зүрх судасны өвчин гэдгийг та мэдэх үү?

Бидний идэж ууж байгаа бүхэн эрүүл мэндэд ямар нэгэн нөлөө үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, эрүүл мэнд маань бидний өдөр тутам гаргаж буй энгийн шийдвэр, энгийн сонголтоос хамаардаг гэсэн үг.
Хэрэв сонголтоо зөв хийж чадвал зүрхний эмгэгээс ч урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой гэж эрдэмтэд үздэг. Учир нь зүрх судасны өвчин хоолны дэглэм, бидний амьдралын хэв маягтай шууд холбоотой юм шүү дээ. (more…)

1 2 3 4 5
Хуудас 3 - 5
Don`t copy text!